2023.03.09
Иран улс дахь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дугарлаа
Монголын Эмнести Интернэшнлийн гишүүд, идэвхтнүүд One Billion Rising Mongolia - Нэг Тэрбумаараа Тэмцье хөдөлгөөнд эв санааны нэгдлээ илэрхийлэхээс гадна, Иран улс дахь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дугарч байна.
Энэ бол зөвхөн хижаб өмсөх эсэх эсвэл ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэл биш. Энэ бол хүн бүр эрхээ эдлэх боломжийг шаардах эрхийн төлөөх тэмцэл юм.