2023.03.16
"Цахим орчинд хүний эрхийг хамгаалах”, “Төр, иргэний нийгмийн түншлэлийн асуудал”-аар санал солилцов
Иргэний нийгмийн зөвлөл болон Хүний эрхийн форумын гишүүн байгууллагуудтай “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах”, “Төр, иргэний нийгмийн түншлэлийн асуудал”-аар санал солилцлоо.
ХЭҮК-оос иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах”, “Төр, иргэний нийгмийн түншлэлийн асуудал”-аар санал солилцох, зөвлөлдөх уулзалтыг 2023 оны гуравдугаар сарын зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтын үеэр Иргэний нийгмийн зөвлөл болон Хүний эрхийн форумын гишүүн байгууллагын зүгээс Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуультай холбогдуулан олон улсын сайн туршлагыг судлах, хуулийн нэр болон цахим орчин дахь зөрчилтэй контент гэдгийг оновчтой тодорхойлох, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахаас сэргийлэх зэрэг асуудлаар санал илэрхийллээ.