С.Бямбацогт: Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцох ойлголт, мэдлэгийг цэцэрлэгээс эхлэн олгох нь чухал байна
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2023 оны анхдугаар хурал өнөөдөр боллоо.
Хурлаар салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөнд:
-Жолооч бэлтгэх тогтолцоог сайжруулж, үр дүнд хүргэх, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, эрхзүйн орчныг боловсронгуй болгох,
-Орон нутгийн замд 64 пост байгаагаас 13 нь камерийн хяналттай байна. Энэ онд шинээр 12 цэгийг бүрэн камержуулна. Камержуулах нь дан ганц торгох шийтгэх биш жолооч нарыг хурд хэтрүүлэхгүй байлгаж, ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн үр дүнтэй байна. Цаашид бүх постоо иж бүрэн камержуулах шаардлагатай байгаа.
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон бол хууль эрхзүйн орчныг сайжруулах
-Ерөнхий боловсролын хичээлийн сургалтын агуулга дахь замын хөдөлгөөний мэдлэгийг боловсронгуй болгож, зөв, цэгцтэй мэдээлэл олгох,
-Зам, тээврийн ослын талаарх тоон үзүүлэлт, төрөлжсөн мэдээллийн нэгдсэн сантай болох зэрэг ажлууд тусгагдлаа.
Анхдугаар хуралдааныг Зам, тээврийн хөгжлийн сайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч дарга С.Бямбацогт үг хэллээ.