Цахилгаан тээврийн хэрэгслийн дэлхийн хөтөлбөрт Монгол Улс нэгдэнэ
2023.06.02

Цахилгаан тээврийн хэрэгслийн дэлхийн хөтөлбөрт Монгол Улс нэгдэнэ

Цахилгаан тээврийн хэрэгслийн дэлхийн хөтөлбөр болон НҮБ-ын замын аюулгүй байдлын санд нэгдсэнээр үйлдвэрлэгч, экспортлогч орнуудаас нийлүүлж буй цахилгаан, хайбред автомашины нэгдсэн сүлжээнд холбогдож тухайн улсаас нийлүүлж буй авто тээврийн хэрэгслийн стандартыг мөрдүүлэх, хуучин батерэй, аккумлятор, бусад аюултай хог хаягдал үүсгэж болзошгүй тоног төхөөрөмжүүдийг нягталсаны үндсэн дээр нэвтрүүлдэг болох боломжтой болно.

ҮНДЭСНИЙ МЕТАН ХИЙН ЗАМЫН ЗУРАГЛАЛЫГ БОЛОВСРУУЛАХ ТӨСЛИЙГ УУР АМЬСГАЛ БА ЦЭВЭР АГААР ХОЛБООНООС ДЭМЖИНЭ.

  • CCAC-ээс дэмжин хамтран хэрэгжүүлж болох агаарын чанарын төслүүдийн талаар
  • Монгол Улс Дэлхийн метан хийн амлалтад нэгдсэнтэй холбоотойгоор “Үндэсний метан хийн замын зураглал”-ыг боловсруулах төслийг CCAC-ээс санхүүжүүлэх боломжийн талаар
  • CCAC-ийн санхүүжилтээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжих Үндэсний зөвлөхийг Монгол Улсад ажиллуулах боломжийн талаар
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (COP28)-д CCAC Clean Air Flagship (Цэвэр агаарын санаачилга)-ын манлайлагч болж оролцох талаар хэлэлцлээ.
УУР АМЬСГАЛ БА ЦЭВЭР АГААР ХОЛБООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН ДАРГА ХАТАГТАЙ МАРТИНА ОТТО БОЛОН НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨТӨЛБӨРИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ДЭЧЭН ЦЭРИНГТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.