Залуус бол улс орныхоо хөгжил дэвшилд зам тавигч, салхи зүсэгч юм
2023.06.26

Залуус бол улс орныхоо хөгжил дэвшилд зам тавигч, салхи зүсэгч юм

"Хөгжлийн сэргэлт” Зам, тээврийн залуучуудын зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаа. Зам, тээврийн салбар нийт 42500 гаруй ажилтан албан хаагчтайгаас 45 орчим хувь нь буюу 19125 нь залуус.

Зам тээврийн салбарт гарч буй сэргэлт, шинэчлэл бүхний ард манай залуусын мэдлэг, сэтгэл, зүтгэл байгаа. Тийм болохоор Зам тээврийн салбарын шинэ сэргэлтийн хөдөлгөгч хүч болсон боловсон хүчнээ бодлогоор бэлтгэж, хөгжлийн судас болсон зам тээврийн салбар маань хүний нөөцдөө анхаарна.

Салбарынхаа ажилтан албан хаагчдын, залуучуудын нийгмийн асуудалд анхаарч тээвэрчин хотхон төсөл хэрэгжүүлж зам тээврийн салбарын ажилтнууд ажиллаж, амьдрах, амрах орчин нөхцөлийг нэг дор бүрдүүлнэ. Мөн бүтээмжээр үнэлдэг, үр дүнгээр урамшуулдаг тогтолцоог хэвшүүлэхийн сацуу шинэ мэдлэг, шинэ инновац, шинэ бүтээмж, шинэ үнэт зүйлийг бүтээгч залуусаа тууштай дэмжинэ.