Түгжрэлийг бууруулах цогц бодлогын хүрээнд Улаанбаатарт зам, гүүр, явган болон дугуйн замын бүтээн байгуулалтууд ид өрнөж байна
2023.08.21

Түгжрэлийг бууруулах цогц бодлогын хүрээнд Улаанбаатарт зам, гүүр, явган болон дугуйн замын бүтээн байгуулалтууд ид өрнөж байна

Чингэлтэй дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр дэх Чингэлтэйн өргөн чөлөө “Судалт” төвийн хойноос Дэнжийн мянгын хөдөлгөөний урсгалыг холбосон 1 км авто замын их засварын ажил хийгдэж байна.

Зорчих хэсгийн өргөн нь 4.8-6 метр. Гэр хороолол, Ерөнхий боловсролын 61 дүгээр сургууль, Дэнжийн мянгын зах, иргэд, жолооч, сурагчдын зорчдог энэхүү туслах замд 2004 оноос хойш засвар үйлчилгээ хийгдэж байгаагүй, орхигдоод байсан юм. 20 жилийн дараа 1.5 км явган зам бүхий ая тухтай зорчих замтай боллоо.

“Улаанбаатар Зам”засвар арчлалтын газар болон “Экспресс зам” ХХК-ийн замчид асфальтан хучилтын ажил дуусаж байна. Үргэлжлүүлээд явган хүний зам засварын ажил эхэлнэ. Гэрэлтүүлгийн шонгуудын байршлыг солих шаардлага үүссэн. Өөрөөр хүндрэл алга.
Энэ хэсгийн хөдөлгөөний урсгалыг өнөөдөр нээнэ.