Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан тамгаа авлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдаар Монгол Улсын Их хурлын гишүүн Ц.Тувааныг томилсон бөгөөд өнөөдөр УУХҮ-ийн сайд асан Ж.Ганбаатараас тамгаа хүлээж авлаа. Тэрбээр аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар бол манай улсын эдийн засгийн томоохон хөшүүрэг гэдгийг онцлон цаашид монгол төрийн бодлогын залгамж халааг үргэлжлүүлэн, Монгол Улсын эдийн засагт эрдэс баялгийн салбарын оруулах хувь нэмрийг аж үйлдвэрийн салбарын хамтаар хөгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.21
2024.11.21