УИХ-ын гишүүн Д.Батлут
2024.08.23

Д.Батлут: Хүний хөгжлийн бодлогоо тэргүүнд тавьж гэмээ нь хөгжих ёстой. Хүнээ хөгжүүлсэн улс хөгжлийн өндөр түвшинд хүрдэг!

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцсан. Бид хүний хөгжлийн бодлогоо нэн тэргүүнд тавьж гэмээ нь том зургаараа хөгжих ёстой. Хүнээ хөгжүүлсэн улс орон хөгжлийн өндөр түвшинд хүрдэг.

Өнгөрсөн хугацаанд төрөөс оруулж байгаа хөрөнгө оруулалт орон нутаг, хүн бүрд ижил тэгш хүрсэн. Үүний үр дүнд хот хөдөөгийн ялгарлыг бий болгож байна. Хөдөө сумдад нийгмийн олон талт үйлчилгээ авах боломжгүй болжээ. Учир нь тэнд багш, эмч нар байхгүй. Хүнээ эмлүүлэхийн тулд аймгийн төв ордог болсон. Сум битгий хэл аймгийн төвд багшлах хүний нөөц алга. Төрийн албанд ч мөн адил. Төрийн хөрөнгө оруулалт иргэн бүрд ижил тэгш хүрэх боломжийг олгоогүйгээс, сум орон нутаг руу чиглэсэн томоохон бодлогын хөрөнгө оруулалт хийгээгүйгээс, тэнд ажиллаж амьдрах орчин нөхцөл сайжраагүйгээс мөн нийгмийн баталгааг нь хангаж өгөөгүйгээс асуудал үүсэж байгаа юм!

Нэг ёсондоо, өнгөрсөн хугацаанд хийдсэн хөрөнгө оруулалт нь төвлөрлийг бий болгосон хөрөнгө оруулалт байсан өнөдөөр нь мөн адил байна.

Улс төрч, засгийн газрын гишүүдэд хэлэх уриалга байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг улсаа хөгжүүлье гээд хөдөө сумаасаа эхэлмээр байна. УБ хотоос авч байгаа мэт нийгмийн үйлчилгээнүүдийг бүрдүүлмээр байна. Ингэж гэмээ нь түгжрэл болон төвлөрөл саарна. Орон нутаг, бүс нутаг ч хөгжинө. Энэ нь цаашлаад Монгол Улсын халдашгүй дархан байдалтай холбоотой ч байхыг үгүйсгэхгүй юм. Бид өргөн дэлгэр удам газар нутагтай. Үүн дээр ямар бодлого хэрэгжүүлэх вэ? 

Түүний асуултад, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга. Н.Учрал хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан