2024.08.27
А.Ганбаатар: Том төслүүд эхэлж, нам эвсэл хамтарснаар улс орон хожих ёстой
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.27/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэг хийлээ.
УИХ-ы гишүүн А.Ганбаатар:
Том төслүүд эхлэж, нам эвсэл хамтарснаар улс орон хожих ёстой. Ард түмэн ч ингэж сонгосон. Ард түмэн энэ Засгийн газрыг бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн Засаг гэж харж байгаа учраас манаачийн хэн харах вэ гэдэг асуудал үлдэж байгаа.Эдийн засаг, нийгмийн хөгжлийн төслүүдийнхээ жагсаалтыг гаргах нь зөв. ТЭЗҮ бэлэн болсон бол эхлээд аль төсөл нь явах талаар эрэмбэлэх хэрэгтэй.Ажлын хэсэг гадаад, дотоодын чадвартай газраар ТЭЗҮ хийлгэнэ гэж байгаа энэ нь ч оновчтой.
Гэхдээ эрэмбэлсэн төслийн танилцуулгыг Их хурал дээр танилцуулаад ХМХ-ээр иргэддээ хүргэж мэдэх эрхийн хангаж чадвал хэл ам гарахгүй.Гишүүд мэдээлэл дутсандаа тодруулж, лавлаж асууж байгаа юм.Бусдаар улсынхаа хөгжлийн эсрэг, эсэргүүцэж байгаа хүн байхгүй байх. Мэдээлэл нээлттэй байх талаар Засгийн газар хэрхэн зохион байгуулах гэж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn