2024.08.27

Р.Сэддорж: Гадаадын хөрөнгө оруулалтдаа урьж оруулчхаад, бодлогоор дэмжихгүй байна гэх гомдол зарим улс орнуудаас ирдэг!

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.27/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж:

Ирэх дөрвөн жилийн хамгийн чухал баримт бичгийг хэлэлцэж байгаа чухал цаг үе тохиож байна. Уг хөтөлбөрт, Монгол Улс сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэх тал дээр тодорхой зүйлс нэлээн орсон байгаа. Үүн дээр, зарим улс орнуудаас гомдол ирдэг. Ингэхдээ, танайх гадаадын хөрөнгө оруулалтдаа биднийг урьж оруулчихаад, бодлогоор дэмжихгүй байна гэх гомдол байдаг. 

Жишээ нь, сэргээгдэх эрчим хүч дээр хөрөнгө оруулалтаа гадаадаас татчихаад үнэ тариф гэхчлэн асуудлаас болоод холбогдох бичиг баримтуудаа гаргаж өгөхгүй, асуудлыг шийдье хэмээн зорьж эрмэлзэхгүй 1-2 жил гацаадаг. Иймд, энэ асуудлыг холбогдох яамд, Засгийн газар анхаарч, үг үсэг дээрээ нарийн оруулаад, шинэ парламент хууль дүрэм журмаа гаргах хэрэгтэй байна. 

Импортын цахилгааныг авч яваа Шивээхүрэн ялангуяа Гашуунсухайт,  боомтын ойролцоо байгаа нар, салхины салхин эрчим хүчний гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, үг үсгээр оруулаач ээ!

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан