2024.10.03

О.Батнайрамдал: 2025 онд Оюутолгой компани бүтцийн том шинэчлэл, хүн ам зүйн цонх үеийн өөрчлөлтийг хөгжлийн төсөлд тусгасан уу?

УИХ-ын чуулганы 2024.10.03-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: 

2025 онд Оюутолгой компани сүүлийн 15 жил олборлогч компани гэхээс илүүтэй бүтээн байгуулалтын төсөл явж ирсэн. 2024 оны сүүл гэхэд 19 тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулж ирж байгаа.Манай макро эдийн засгийн гол хэмжүүр болж ирсэн. Жил бүр 2 тэрбум төгрөг орж ирдэг гэсэн үг. Энэ бүтээн байгуулалт 2025 он хүрээд дуусна. Цаашдаа Оюутолгой компани олборлогч компани болно. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй мянган ажиллах хүчин бүрдэж, ур чадвартай ажиллах хүчин нэмэгдсэн.Энэ хүмүүсээ хэрхэн дараа нь ашиглах гэж байна.

Манай улс залуучуудын орон нийт хүн амын 3/2 нь 30-аас доош насны залуучууд байгаа. Цонх үе дээрээ байна, энэ бол бас том боломж болдог. Ажил хийж байгаа хүмүүс тэтгэвэр авч байгаа хүмүүсээсээ олон гэсэн үг. Харин 2025 оноос энэ цонх үе буурна.Үүнийг хөгжлийн төлөвлөгөөнд хэрхэн тусгасан бэ. Өнөөдөр 10 ажил хийж байгаа хүн 5 хүний тэтгэврийг дааж байгаа.Харин 2030 оноос 10 хүн 7 хүний тэтгэвэр даадаг ёстой болж ирнэ. Иймд 2030 оноос өмнө үүнийг шийдэх ёстой.

Түүний асуултад Эдийн засаг хөгжлийн сайд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn