2024.10.17

Б.Баярбаатар: Монголбанк иргэдийн эрх ашгийг хамгаалсан бодлого гаргаж ажиллах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

Олон жил зээлийн хүүг ярьдаг, зээлийн хүү буурах шаардлагатай байна. Өнөөдөр танил талгүй бол ипотекийн зээл иргэд авч чадахгүй байгаа. Уг нь иргэдийн талд үйлчлэх хууль гаргах ёстой, арилжааны банкны эрх ашгийг хамгаалсан зүйл гаргаад байгаа нь зөв үү, буруу юу. Монголбанк үүн дээр анхаарах ёстой, бодлогоо өөрчлөх үү. Сүүлийн хэдэн сар өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байлаа. 2022 оноос хойшх үнийн өсөлтийг харахад 100 хувь гадаадаас нийлүүлдэг шатахуун 63 хувиар өссөн, гэтэл дотооддоо 100 хувь хангадаг улаанбуудайн гурилын үнэ 96 хувиар өссөн. Уг нь чөлөөт зах зээлд төр ормооргүй байна. Тариалан эрхлэгчдээ дэмжихгүй бол өрнөөс өрний хооронд явж байна. УИХ-ын аль ч шатны сонгуульд нэр дэвшиж буй гишүүд зээл тэглэнэ гэж ярих эрх байна уу.

Түүний асуултад, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn