2024.10.17

Э.Батшугар: Гадаадын банк болон бусад санхүүгийн байгууллагад төгрөгийн зээл олгох нь зөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

Хөрөнгө оруулалтын зээл гэж их яригдаж байна. Үүнийг нэмэгдүүлэх боломжтой хэмээн харж байна. Хэрэглээний зээлийг хязгаарласантай адил хөрөнгө оруулалтын зээлийг нэмэгдүүлэх боломжтой. 

Ипотекийн зээлийг зорилтот бүлэгтээ очиж байна уу. О.Батнайрамдал гишүүний ярьж буйгаар 40 орчим хувь нь Хан-Уул дүүрэгт очоод байна гэж. Ипотекийн зээлийн үндсэн зорилго нь анх удаа орон сууц авч байгаа болон залуу гэр бүлд зориулагдсан шүү дээ. Ипотекийн зээлийн журам гэж байгааг та сайн мэдэж байгаа. Үүнийг ахин хараад өөрчлөлт оруулах боломжтой. Гадаадын банк болон бусад санхүүгийн байгууллагуудад төгрөгийн зээл олгох тогтолцоог бүрдүүлнэ гэсэн байна. Энэ нь маш чухал. Тиймээс үүн дээр маш идэвхтэй ажиллах шаардлагатай! 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан