2024.10.29
Уран олборлох төслийг танилцууллаа
1997 оноос хойш үе үеийн Засгийн газрын хэрэгжүүлэхээр зорьж ирсэн Уран олборлох төсөлтэй холбогдуулан салбар бүрийн эрдэмтэн судлаачидтай уулзлаа.Уран олборлох төсөл "Оюу-Толгой" төслийн дараа орох "Гуравдагч хөрш"-ийн хоёр дахь том төсөл. Стратегийн хувьд нэн чухал. Суурь судалгаанаас эхлээд бүх асуудлууд шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан хийгдсэн анхны төсөл гэдгээрээ онцлог.
Тийм учраас мэргэжлийн экспертүүд, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлт, хамтын ажиллагаа чухал юм.
27 жил гацсан "Гуравдагч хөрш"-ийн хоёр дахь том төсөл болох Уран олборлох төслийг эрдэмтэн судлаачдын хамт УИХ-ын ХҮН намын зөвлөлд танилцууллаа.
Суурь судалгаанаас эхлээд бүх асуудал шинжлэх ухааны үндэслэлд тулгуурласан тус төсөл манай улсын эрчим хүчний салбарт шинэчлэл авчрахаас эхлээд маш олон давуу талтай учраас гишүүд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn