2024.03.11
ЦАЛИН, ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ИРЭХ 4 ДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ ШИЙДВЭРҮҮД
Үүнд
- Төрийн бүх албан хаагчдын цалин 10%-иар,
- Нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20%-иар нэмэгдэнэ.
- Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана.
- Суманд ажиллаж байгаа ТӨРИЙН ЗАХИРГААНЫ болон ҮЙЛЧИЛГЭЭНИЙ бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40%-иар,
- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20%-иар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
- Орон нутагт болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
- Тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ.
- Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10%-иар нэмэгдүүлнэ.