УИХ-ын чуулганы /2024.11.28/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа:
Улс төрийн намын тухай хууль бол 20 жилд арай гэж батлагдсан сүүлийн 30 жил Монгол Улсад явж байгаа улс төрийн салбарт маш том шинэчлэлт авчирч байгаа хууль олон дэвшилт орсон. ХҮН нам бол энэхүү хуулийн төсөл дээр сүүлийн 2 жил маш сайн ажилласан. ХҮН намыг 10 жил хөгжүүлж, байгуулж, бэхжүүлж байгаа энэ бүх консепци үзэл санаа одоогийн улс төрийн намд шингэсэн байгаа.
Парламентад суудалтай намууд нэгэнт ийм хүсэлт тавиад улсын дээд шүүхэд дүрмээ бүртгүүлэх хугацааг нь хойшлуулах бодитой хэрэгцээ байгаа бол энд сууж байгаа улсын их хурлын гишүүд, парламентад суудалтай байгаа намууд хүндэтгэн үзэх ёстой гэж бодож байна. Улс төрийн намын шинэчлэл бол 2-3 жилд хийчихдэг зүйл биш. Намын дүрэм зөвхөн цаас биш ажил, амьдрал дээр хэрэгжээд үйлдэл болохын тулд дахиад 5-10 жил болно. Тийм болохоор 20 жил явж байгаа энэ том шинэчлэлийг хийж ирэх сарын дотор өөрчлөлт хий гэж яарч хэрхэвч болохгүй. Бусад намуудыг тавьж байгаа шаардлагуудыг ойлгож байна. 20-иод жил явж байгаа шинэчлэлийг үр бүтээлтэй болгохын тулд яарч даарч болохгүй ээ тийм болохоор парламентад суудалгүй байгаа намуудын хүсэлтийг хүлээж аваад 2 жил хойшлуулахад 20, 30 жилийн үр дүнтэй улс төрийн тогтолцоог бүрдүүлэх маш чухал нөлөөтэй болно. Улс төрийн намын тухай хууль хэрэгжээд явж байгаа гэдгийг онцолж хэлэхгүй бол хуулийг нь хойшлуулах гээд байна гэсэн андуурал яваад байна. ХҮН намын хувьд үүн дээр асуудалгүй бусад намуудаа хүндлээд хамтдаа монголын улс төрийн орчинг цэвэрлэх, бэхжүүлэхийн тулд саяны хуулийн төслийг дэмжих ёстой гэж үзэж байна.