2024.11.28
Б.Баярбаатар: Улс төрийн намууд хуульдаа нийцүүлж дүрмээ сайжруулах хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2024.11.28/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд тодорхой зүйл заалтад өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. 2005 оноос хойш шинэчилсэн найруулга оруулж ирж батлах гэж олон давааг давж байж өнгөрсөн парламент Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэнг баталсан юм. Энэ хууль бол олон дэвшилттэй заалтуудыг оруулсан сайн хууль болсон гэж харж байгаа. Намын дүрэмтэй холбоотой асуудал яригдаж байна энэ бол тийм амархан зүйл биш нэлээн зохион байгуулалтын ажил шаарддаг.
Хууль тогтоомжийн тухай хууль зөрчсөн гэдэг мэдээлэл нэлээн яваад байна яг энэ хуулийн 41.10р заалтыг зөрчсөн юм уу, үгүй юу? Би Учрал сайдаас асууж байгаа шүү. Үүнийг ойлгомжтой байдлаар хариулаад өгөөрэй бид нар хууль зөрчсөнийг тогтоодог эрх бүхий субъект биш л дээ тэгэхдээ ойлголтын зөрүүг арилгах нь зөв. Хэрэв зөрчөөгүй гэж үзэж байгаа бол ямар үндэслэлээр зөрчөөгүй юм бэ?
Улс төрийн намууд бол хуульдаа нийцүүлж дүрмээ нэлээн нухацтай шинэчлэн батлах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна.
Түүний асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариуллаа.