2024.11.28

Д.Бум-Очир: Улс төрийн намууд хариуцлагатай байх ёстой

УИХ-ын чуулганы /2024.11.28/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир: 

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмыг хойшлуулах тал дээр 6 сар, 2 жил, тодорхойгүй хугацаа гэх мэт янз бүрийн хугацаа оруулж ирж байна энэ бол улс төрийн намуудын хариуцлагүй байгааг харуулж байна. Үүн дээр их хуралд суудалтай, суудалгүй намууд хариуцлагатай хандмаар байна.