Өмнөговь аймгийн Сэврэй сумын иргэдтэй уулзалт хийлээ
2025.02.05

Өмнөговь аймгийн Сэврэй сумын иргэдтэй уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж УИХ-ын намрын чуулган завсарласан энэ өдрүүдэд тойрогтоо ажиллаж байна. Ингэхдээ тэрбээр Өмнөговь аймгийн Сэврэй сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр иргэд зам харгуйтай болж, аймгийн төврүү саадгүй хурдан зорчдог болсондоо баяртай байна. Мөн сумын төвийн зам гэрэлтүүлэг, бүтээн байгуулалтдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Р.Сэддорж УИХ-ын чуулган болон Засгийн газрын бодлого шийдвэр, ЭЗБХ-ны хэлэлцсэн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулан, иргэд санал хүсэлтээ илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан