Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Нийт 1791 мэдээ байна.
-
08/01/19
С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг ...
Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан боллоо. Хуралдааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Энэ сараас Төрийн албаныхны цалинг тэтгэврийг ирэх 2-р сарын 1-нээс нэмнэ" гэж мэдэгдлээ. Тэрээр "Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд нийт 267 тэрбум төгрөг, мөн ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг төсөвлөсөн" гэлээ. Мөн халамжийн сангаас олгож буй... -
04/01/19
-
03/01/19
С.Чинзориг: Төрийн албан хаагчдын цалин, иргэдийн ...
Ирэх хоёрдугаар сарын 1-нээс нийгмийн халамжийн тэтгэврийг амьжиргааны баталгаажих түвшинд хүртэл нэмэхээр ажиллаж байгаа талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдэгдэж байна. Түүнчлэн энэ нэгдүгээр сард багтаан төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэхээр төлөвлөж байгааг нэмж мэдэгдсэн. Энэ талаар тэрбээр хэлэхдээ, “Бид 2019 оны улсын төсвийг батлахдаа Халамжийн сангаас олгож буй халамж болон тэт... -
31/12/18
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг мэндчилгээ д...
Хийж бүтээснээр арвин хуучин оноо үдэж хүсэл мөрөөдөл дүүрэн шинэ оноо угтан буй энэ торгон агшинд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нийт ажиллагсад, гэр бүлийнхэнд нь шинэ жилийн мэнд дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхны хувьд алсран одож буй 2018 оноо амжилт бүтээлээр арвин үдэж, айсуй 2019 оноо урам зориг дүүрэн угтаж байна. 2018 онд ... -
19/12/18
С.Чинзориг: Жирэмсэн эхчүүд болон 0-5 насны хүүхдү...
Засгийн газрын хуралдаан болж, хэд хэдэн асуудлыг шийдлээ. Олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа нэг асуудал бол жирэмсэн эх, 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт байлгахаар төлөвлөж байгаа явдал байлаа. ХНХ-ын сайд С.Чинзориг: Бидний урьдчилгаа тооцоогоор агаарын бохирдол хамгийн өндөр байгаа бүсүүдэд нийт 50 орчим мянган хүүхдүүд байна. Бү... -
18/12/18
С.Чинзориг: "Монгол Улс халамжид жилд 700 тэрбум т...
Монгол Улс халамжид жилд 700 тэрбум төгрөг зарцуулж байна. Мөн давхардсан тоогоор 1.1 сая иргэн халамжид хамрагддаг аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэдийн бараг тал хувь нь халамжид хамрагдаж байгаа юм. Мөн халамжид хамрагдах зайлшгүй шаардлагатай байгаа хүмүүст очиж байгаа мөнгө нь хэтэрхий бага, сарын хэрэглээний 15-20 хувьд л хүрдэг аж. Тиймээс Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэх шаардлага тулгараад байгаа билээ. Ни... -
18/12/18
Хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжилтийн талаарх мэд...
УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсож байна. Хурлыг байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг удирдаж байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар гурван яамнаас тус хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлаа танилцууллаа. Эрүүл... -
06/12/18
Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж буй “Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн салбар дундын улсын зөвлөгөөн” Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн С.Чинзориг үг хэлэв. Тэрбээр Хүүхдийн асуудлаар салбар бүртээ үүрэг хүлээн ажил... -
06/12/18
ХНХЯ-наас “Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх” хөтөлб...
Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 11.1. дэх хэсэгт “…өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн болон өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ахмад настныг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэх хөтөлбөрийг Засгийн газар баталж, хэрэгжүүлэх” гэж заасан байдаг. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрийн 3.3.22.1-т “…Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого”... -
05/12/18
С.Чинзориг: Ирэх оны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн...
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа. -УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (өчигдөр) хуралдсангүй. МАН-ын дотоод зөрчил үргэлжилж байна гэж ойлгож болох уу? -УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (өчигдөр) хуралдахгүй гэсэн зар ирсэн байна лээ. Хэлэлцэх асуудал байхгүй гэж ойлгосон. Намын дотоод зөрчлийн хувьд цаашид хоорондоо ярилцаж, ойлголцож, харилцан буулт хийж асуудлаа шийдэх болов уу гэсэн бодолтой байна. -Ерө... -
05/12/18
Турк дахь монголчууд нийгмийн даатгалын тэтгэвэр, ...
УИХ өнгөрсөн сарын 15-ны өдрийн нэгдсэн чуулганаараа “Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа. Монгол Улсын Засгийн газраас гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах, эрх ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсын иргэн олноор оршин суудаг улстай нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, ОХУ, БНСУ,... -
04/12/18
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад төр, ТБ...
НҮБ-ын санаачилгаар жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ хүрээнд өнөөдөр Төрийн ордны их танхимд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын 550 гаруй төлөөлөгч хот, хөдөөгөөс чууллаа. -
29/11/18
-
28/11/18
Баянгол сумын иргэд олон улсын стандартад нийцсэн ...
Энэхүү эрүүл мэндийн барилгыг “Химон констракшн” Японы эмнэлгийн загвараар барьсан нь хөдөөд анх удаа олон улсын жишигт нийцсэн загвар эмнэлэг болж байгаа бөгөөд тус компани өөрийн хөрөнгөөр зургаан сарын өмнө дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгч буйг нээлтийн үеэр онцоллоо. Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан талаар -
27/11/18
Сант сум 75 хүүхдийн шинэ Цэцэрлэгтэй боллоо
Өвлийн эхэн сар гарсан ч Өвөрхангай аймагт өвөл өнөтэй эхэлж, басхүү урт намар үргэлжилж байна. Хааяа нэг алаг цоог төдий харагдах цасыг эс тооцвол намар шиг налайсан өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тойргийнхоо зарим сумдад ажиллалаа. -
27/11/18
ИНФОГРАФИК: Нийгмийн хамгааллын тухай хоёр талт хэ...
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн инфографик болон танилцуулгыг толилуулж байна. "НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛ... -
15/11/18
Бүгд Найрамд Турк улсад ажиллаж, амьдарч буй иргэд...
Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар "Нийгмийн хамгааллын тухай" Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон баталлаа. Хуулийн төслийг ХНХ-ын сайд С.Чинзориг уншиж, танилцуулав. Хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар: Туркт ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэд Монгол Улсын нийгмийн даатгалд сайн дураар да... -
07/11/18
ХНХЯ хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаар...
Хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон Швейцарийн Хөгжлийн агентлаг хамтран ажиллах хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо танилцуулах уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө” хөтөлбөрийг энэ оны дөрөвдүгээр улирлаас эхлэн нийт дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд санал... -
30/10/18
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын Хэлэ...
“Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад ажиллаж, амьдарч байгаа болон Туркээс Монголд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тоо сүү... -
30/10/18
2030 он гэхэд Монгол Улс ажилгүй, ядуу иргэнгүй бо...
Монгол улсад хоёрхон жилийн дотор ядуу иргэдийн тоо эрс нэмэгджээ, одоо 3 хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Үндэсний хөгжлийн газраас ажилгүйдэл, ядуурлыг бууруулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлж 2030 он гэхэд ажилгүй ядуу иргэдгүй болно гэх зорилтыг тавьжээ. Өнөөдөр Ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө боловсруулах анхны уулзалтаа зохион байгууллаа.
Нийт 90 хуудас/1791 мэдээ