Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Л.Энх-Амгалан

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 1791 мэдээ байна.
  • 21/06/19

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг...

    Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон нэмэх шийдвэрийг өчигдөр гаргажээ. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар өчигдөр хэлэлцээр хийж, шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэг...
  • 21/06/19

    УИХ-ын гишүүн С.Чинзоригийн урилгаар Бүрдийн ахмад...

    УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн тойргийн сумдын ахмадууд их идэвхтэй иргэд юм. Сум бүр Ахмадын өргөөтэй, тэр өргөөндөө цуглаж чөлөөт цагаа өнгөрүүлж, хамтдаа олон төрлийн ажил зохион байгуулдаг байна. Өвөрхангай аймгийн сумдын Ахмадын байгууллагуудаас хамгийн идэвхтэй нь Бүрд сумынх бөгөөд тэд энэ удаа 41-үүлээ нийслэл хотод ирж амарч сувилуулжээ. Нийслэлээс холгүй Налайх орох замд "Лона Баянтуул...
  • 21/06/19

    Мэргэжлийн боловсролын 1000 багш компьютертэй болл...

    Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын төлөөллийн уулзалт Монгол-Солонгосын политехник коллежийн уулзалтын танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар оролцож, коллежийн цахилгаан, сантехник механикийн дадлагын газартай танилцаж, “Мэргэжлийн боловсрол” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхов. Хот, хөдөөгийн МСҮТ, ПТК-ийн багш нарын т...
  • 18/06/19

    Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны бан...

    Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкнуудад хуваан байршуулдаг. Хүү бодогдох замаар сангийн мөнгийг өсгөх боломж гардаг юм. Гэвч арилжааны банк дампуурвал улсын мөнгө эрсдэлд орно. Ийм туршлага ч байгаа. Тийм учраас Нийгмийн даатгалийн сангаас үнэт цаас гаргаж мөнгөө Монгобхкинд хадгалах зохицуулалт хийхээр төлөвлөжээ.
  • 12/06/19

    “Аж үйлдвэрийн IV хувьсгал: Хөгжиж буй орнуудад ту...

    УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг МУИС-ийн Улс ардын аж ахуйн төлөвлөлтийн тэнхмийн 60 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Аж үйлдвэрийн IV хувьсгал: Хөгжиж буй орнуудад тулгарч буй сорилтууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо. Тэрээр "Хөгжлийн бодлого төлөвлөлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" сэдвээр илтгэл тавьсан юм.  Өдгөөгөөс 60 жилийн өмнө Монгол Улсын ууган их с...
  • 12/06/19

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд ол...

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг тухайн үеийн хүн амын амьжиргааны доод түвшингээс багагүй байхаар шинэчлэх саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хам...
  • 12/06/19

    Конгресс зохион байгуулах үндэсний хороо хуралдлаа

    Ирэх долдугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болно. Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж буй олон улсын энэхүү нэр хүндтэй арга хэмжээ болоход 20-иодхон хоног үлдээд байна. Өнгөрсөн хугацаанд хурлын бэлтгэлийг эрчимжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж ирсэн бөгөөд Конгрес...
  • 11/06/19

    “Улаанчулуут”-ын хүүхдүүд боловсрол эзэмшиж байна

    Монголын мэдээ сонин,   Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч) “Их нарангийн дэнж” буюу бидний хэлж заншсанаар “Улаанчулуут”-ын хогийн цэгт нийслэлийн есөн дүүргийн хогийг шууд авчирч “булшилдаг”. Энэ хавиар тоос бужигнуулсан хогийн машин хэдэн арваараа холхиж,  хог хаягдлыг тонн, тонноор нь устгалд оруулдаг юм. Хүнсний бүтээгдүүн, ус ундааны савнаас эхлээд хэрэглэсэн ариун ...
  • 11/06/19

    С.Чинзориг сайдын өглөөний цай ажил хэрэгч байлаа

    ХНХ-ын сайд С.Чинзориг өнөө өглөө /2019-06-11/-ний цайгаа сэтгүүлчидтэй хамт уулаа. "Ажил хэрэгч өглөөний цай" нэртэй арга хэмжээнд Монголын хэвлэл мэдээллийн салбарын тэргүүлэгч телевиз, өдөр тутмын сонин, цахим сайтуудын захирал, эрхлэгч, редакторууд, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр бичдэг сэтгүүлч 60 гаруй хүн оролцсон. Уулзалтаар гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар олон нийтийг мэдээллээр хангах чиглэлд хэрхэн хамт...
  • 10/06/19

    С.Чинзориг: Хог түүдэг хүүхдүүдийг сургуульд хамру...

    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Бүртгэлийн газар, Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүд явуулын оффист ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч мэдээлэл зөвлөгөө өглөө.   Энэ өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг явууллын оффисынхонтой хамтран ажиллаж, “Харилцааны хөгжил төв...
  • 06/06/19

    Цалингийн хэмжүүр итгэлцүүр тогтоох тухай хуулийн ...

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тус төслийг Засгийн газраас 2019-04-09  өдөр мэдүүлсэн байсан юм.  Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Байн...
  • 05/06/19

    Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлн...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Төрөөс ахмад настны талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр боловсруулж хэлэлцүүлэхийг сайд С.Чинзоригт даалгав. Герентологийн үндэсний төвийн барилгыг 2020 онд ашиглалтад оруулах, ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж, үйлчилгээний тогтолцоог үе шаттай нэвтрүүлэхийг сайд Д.Сарангэрэл, С...
  • 05/06/19

    С.Чинзориг сайд Техник технологийн политехник колл...

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2019-06-04/ Техник технологийн политехник коллежийн үйл ажиллагаа, тус сургуульд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр дүнтэй танилцлаа. Техник технологийн политехник коллеж мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн томоохон сургуулийн нэг бөгөөд барилга, аж үйлдвэр, тээвэр, уул уурхайн салбарын нийт 16 мэргэжлээр шаталсан сургалтаар техни...
  • 03/06/19

    С.Чинзориг: Эхний ээлжинд 670-аас бага босго оноот...

    Энэ сараас хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох болсонтой холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийв.   Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоход 12.3 тэрбум төгрөг шаардлагатай Тэрбээр “2018 онд хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх УИХ-ын 40 дүгээр тогтоол гарсан. Тогтоолын хүрээнд өнгөрсөн оны долоо, наймдугаар са...
  • 31/05/19

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжли...

    Хүүхдийн баярын босгон дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх төвийн үйл ажиллагааг эхлүүллээ. “Монгол Улсад 105,7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Эдгээрээс 11,3 мянга буюу 10,6 хувь нь 0-17 насны хүүхдүүд байна. 10 гаруй мянган хүүхэд бүрт бид анхаарал халамж тавьж,  хүрч ажиллах ёстой” гэж тус төвийн нээлтийн ажиллагаанд орол...
  • 31/05/19

    “Хариу нэхдэггүй буянтан” хүндэтгэлийн арга хэмжээ...

    УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэгийн санаачилгаар “Хариу нэхдэггүй буянтан” хүндэтгэлийн арга хэмжээг Төрийн ордны их танхимд өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн 9 дүүргээс ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн 1000 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм. “Хариу нэхдэггүй буянтан&rd...
  • 31/05/19

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэнд...

    Mонгол орныхоо гэрэлт ирээдүй болсон Эрхэм хүндэт хүүхэд багачууд, энэрэлт аав ээжүүд Та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын халуун мэндийг дэвшүүлье.Анх 1925 онд Швейцарь улсын Женев хотноо чуулсан “Хүүхдийн сайн сайхны төлөө Дэлхийн улс орнуудын чуулга уулзалт”- аас жил бүрийн зургадугаар сарын 1-нийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгохоор зарласан түүхэн...
  • 30/05/19

    С.Чинзориг: “Найрамдал” зуслан зөвхөн хүүхдэд үйлч...

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан болон хүүхдийн тэтгэмжтэй холбоотой хэд хэдэн шийдвэрийг гаргав. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа.  -Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслантай холбоотой асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байна вэ?  -Засгийн газрын хуралдаанаар хүүхэдтэй холбоотой гурван багц ...
  • 29/05/19

    Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүч...

    УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 21 гишүүн, Б.Баттөмөр нарын 22 гишүүн хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар нийтийн сонсголыг зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлсний дагуу УИХ-ын Хууль зүйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтран өнөөдөр /2019.05.29/ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа. Ерөнхий хяналтын сонсголд Эрүүл мэндийн яам, Боловсрол, соё...
  • 29/05/19

    Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын нэгний өдрөөс ...

    Засгийн газрын ээлжит хуралдан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр боллоо. -  Хуралдаанаар хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын нэгний өдрөөс олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх, мөнгөн тэтгэмж олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгав. Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авах юм.  -  “Хү...
Нийт 90 хуудас/1791 мэдээ