Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Нийт 1791 мэдээ байна.
-
23/01/14
Цалинг ирэх сард нэмнэ
Сар шинийн баяраас өмнө цалин, тэтгэвэр нэмэгдэх үү гэсэн хүлээлт иргэдийн дунд байсан. Засгийн газрын зүгээс тухайн жилийн инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээ амалсан юм. Тэгвэл ирэх сард цалин, тэтгэврийг нэмэхээр болсон байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 1-ээс эхлэн цалин, тэтгэврийг нэмэгдүүлж, хамгийн тоод талын тэтгэврийг 210 мянган төгрөгөөр тогтоосон байна. Ингэхдээ цалинг найман хувиар... -
22/01/14
Ерөнхий сайд ахмадуудыг хүлээн авч, уулзав
Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг удахгүй болох гэж буй сар шинийн баярыг тохиолдуулан Ардчилсан намын ахмад настнуудаа хүлээн авч, баяр хүргэлээ. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд оролцон тэтгэвэрт байгаа ахмад настнуудын өрхийн орлого буурах эрсдлээс хамгаалах зорилгоор УИХ-ын чуулганд хамтын тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа талаар мэдээлэл өгсөн ... -
20/01/14
Харамсахгүйгээр нийгмийн даатгал төлж болох нь
Ажил хийж, олсон хэдэн төгрөгийнхөө 10 хувийг төрд өгч, өтөл насандаа эргүүлээд авч байгаа зүй тогтлыг манайхан тэтгэвэр гэж нэрлэж байгаа. Манай улсад эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 нас хүрч тэтгэвэрт гарч байгаа. Гэхдээ олон хүүхэдтэй гэх мэтчилэн шалтгаанаар эрт тэтгэвэрт гарах тохиолдол бий. Залуу насандаа өөрийнхөө төлөө хөрөнгө оруулалт хийгээд, өтөл насандаа эргүүлээд сар сард нь... -
20/01/14
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ахмадын асрамж, хөгжлийн үн...
Монгол Улсын төр үр хүүхэд, элгэн садан нь болж, асран хамгаалж байдаг "Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв"-ийн ахмад буурлуудад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон бусад төлөөлөгчдийн хамт 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр очиж хүндэтгэл үзүүллээ. Сар шинийн баярыг тохиолдуулан салбарын сайд болон нийгмийн хамгааллын салбарын хамт олны төлөөлөл бүтэн өдрийн турш ахмад буурлуудтайгаа хамтд... -
17/01/14
С.Эрдэнэ: Үнэнч хань л “Хамтын тэтгэврийн” үр шими...
Өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван цагийн хэлхээсэнд амьдардаг хэн ч гэсэн өтлөхийн цагт улс эх орондоо ажиллаж хөдөлмөрлөсөн үнэлэмжээр “тэтгэвэр” авч насны эцэс хүртэл амар тайван амьдардаг. Дэлхийн улс орнуудад ахмадын тэтгэвэр амьдралд нь төдийгүй аялал жуулчлалаар явахад ч хангалттай хүрэлцдэг гэдэг. Харин манай улсын иргэд залуу халуун насаа улс эх орныхоо сайн сайхны төлөө зориулж, үнэнчээр хөдөлмөрлөсөн... -
16/01/14
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, тэдгээрийг цагаатгах, төрөл төрөгсөд, үр хүүхдүүдэд нь дэмжлэх үзүүлэх ажлыг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд Баянгол дүүргийн ИТХ-аас: - Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслол - Гандантэгчилэн хийдэд ном хуруулах - &... -
14/01/14
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачилснаа...
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг, Д.Арвин, Г.Баярсайхан, Ж.Батзандан, нар Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг чухал ач холбо... -
13/01/14
Баянгол дүүрэгт 2013 онд хийсэн ажлаа тайлагналаа
Баянгол дүүрэгт 2013 онд хийгдсэн ажлын тайлан, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар иргэддээ тайлагнах, санал хүсэлтийг хүлээн авах уулзалтөчигдөр тавдугаар хорооноос эхэллээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НИТХ, ДИХ-ын төлөөлөгчид болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд оролцсон байна. Уулзалтын эхэнд Шинэчлэлийн ... -
08/01/14
Гурван сая дахь иргэнээ хүлээн авах бэлтгэл эхэллэ...
Тоон тойн нэвтрүүлэг гурван сая гэдэг тоог онцолж байна. Учир нь хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт засгийн газрын ээлжит хуралдаанаар гурван сая дахь иргэндээ гурван сая төгрөг, байр өгөхөөр шийдлээ. Ийнхүү гурван сая дахь иргэнээ хүлээн авах бэлтгэл ажил эхэлж байна. Тэр өдөр төрсөн хүүхдүүдэд мөн тус бүрт нь гурван сая төгрөг өгөхөөр болсон байна. Өдөрт дунджаар 220-280 хүүхэд шин... -
08/01/14
Даатгалаас олгох мөнгө нэмэгджээ
Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар энэ сарын нэгнээс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчдад олгох эмнэлгийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг багагүй хувиар өсгөснийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Даатгуулагч улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол өвчний оношоос нь хамааран дунджаар 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэг... -
07/01/14
С.Эрдэнэ: Улсын хэмжээнд 90 гаруй тэрбум төгрөгөөр...
Гурван сая дахь иргэнээ өлгийдөн авахаар бэлтгэж буй энэ үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. Үүнтэй холбогдуулж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй ярилцсан юм. Хамгийн чухал нь гурван сая дахь иргэн төрөх гэж байна -2014 оныг ямар учраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав? -Манай яам байгуулагдсан цагаасаа хүн амын бүлэ... -
07/01/14
С.Эрдэнэ: Гэр бүлийн хүчирхийлэлд сүүлийн үед ахма...
2014 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгож байгаа. Энэ талаар өчигдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээлэл хийсэн юм. -Энэ оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж байгаа гол шалтгаан нь юу вэ? -ХАХНХЯ байгуулагдсан цагаасаа хүн амын бүлэг тус бүрээр сэдэвчилсэн зөвлөгөөн зохион байгуулж ирсэн. Эдгээр чуулган зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан зөвлөмж болон 1999 оноос төр, төрийн бус байг... -
07/01/14
С.Эрдэнэ: Тэтгэвэр нэмэгдсэн гэсэн андуурал байна
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам /ХАХНХЯ/-наас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. ХАХНХ-ын сайд С.Эрдэнээс цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа. -Гэр бүлийн хөгжлийн дэмжих жилийн хүрээнд ямар зорилтууд тавин ажиллах вэ? -2014 онд Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих үндэсний хөтөлбөр, “Миний гэр бүл” хүүхэд хөгжлийн хөтөлбөр боловруулан хэрэгжүүлэх, гэр бүл з... -
06/01/14
Энэ жил улсын ахмадын асрамж, хөгжлийн үндэсний тө...
Асрамжийн газрын ахмадуудын шинэ байранд 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд улсын төсөвт суулгуулсан гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэллээ. Ингэснээрээ хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өөрчлөлттэй ахмадуудыг тус тусад нь байлгах боломж бүрдэх юм. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ: Энэ жил бид анх удаа улсын төсөвт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруула... -
06/01/14
“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам /ХАХНХЯ/-аас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байгаагаа танилцууллаа. Өнгөрсөн 2013 онд хүн амын бүлэг тус бүрээр сэдэвчилсэн зөвлөгөөн, үндэсний чуулга уулзалтуудыг зохион байгуулж, 1999 оноос гэр бүлийн талаар явуулах бодлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор төр, ТББ-аас удаа дараа зохион байгуулсан үндсэний хэмжээний онол, практикийн бага хурлуудаас гарс... -
06/01/14
“Цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гараагүй”
Сар шинийн баяраас өмнө цалин тэтгэвэр нэмэх талаар иргэдэд хүлээлт үүсгээд буй. 2014 оны төсөвт цалин, тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмнэ гэж 200 тэрбум төгрөгийн суулгасан боловч хэзээ нэмэх нь тодорхойгүй байна. Тиймээс энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. -2014 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн тэтгэвэр нэмэгдсэн гэсэн мэдээлэл гараад байна. Ажилласан жилээ нөхөн тооцуул... -
06/01/14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Монгол Улсын хүн ам 2013 оны эцсээр 2 сая 929 мянга болж, өмнөх оноос 2 хувиар өсөх тооцоо байна. Хүн амын дундаж өсөлт 1990 онд 2.7 хувь байсан бол 2000 онд 1.3 хувь хүртэл буурсан хэдий ч сүүлийн 5 жилд 1.8-2.0 хувь болж өсчээ. Энэ нь хүн ам зүйн цонх үеийн мөчлөгийн үр дүн бөгөөд 2012 оны сүүлийн байдлаар манай улсад 1.4 сая эмэгтэйчүүд байгаагаас 57.64 хувь нь төрөх насны эмэгтэйчүүд байна. Түүнчлэн, 2013 оны жилийн эцсийн... -
03/01/14
Ц.Элбэгдорж: Цай ч үгүй, царай ч үгүй улсад хөрөнг...
Eagle телевизийн "Бадарчийн Жаргалмаа" ярилцлагын 2014 оны нэгний өдрийн дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бусад төрийн өндөр албан тушаалтнууд оролцож улс орны хөгжлийн төлөв байдлын талаар ярилаа. 2014 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралд ямар өөрчлөлтүүд гарна гэж та бодож байна? Олон зүйл өөрчлөгдөнө гэж найдаж байна. Түүний дотроос том төрөөс ухаалаг төр лүү шилжих ажил эхэлж, үүнтэ... -
02/01/14
С.Эрдэнэ: Шинээр төрсөн эхийн тэтгэмжийн асуудлыг ...
Монгол Улсын Засгийн Газар “Олуулаа” хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Монголын хүн амыг өсгөх стратегийн ач холбогдол бүхий энэ хуулийн төслөөр бол шинээр төрсөн эхийн тэтгэмжийн асуудлыг халамжийн бодлогоос тусад нь авч үзнэ гэж салбарын сайд мэдэгдлээ. 2013 оны төгсгөлд Монгол Улс анх удаа дөрвөн ихэр хүүхэд өлгийдөн авлаа. Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсанаасаа хойш тэтгэмж, тусламжийн хэмжээг тог... -
27/12/13
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ихрүүдийн ээжид дөрвөн сая ...
Хорвоод мэндлээд удаагүй байгаа дөрвөн ихрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр эргэлээ. Тэрбээр хүүхдүүдийн биеийн байдалтай танилцаж ихрүүдийн ээжид салбарынхаа өмнөөс дөрвөн сая төгрөг өгсөн байна. Дашрамд дурдахад, гурав ба түүнээс дээш ихэрлэсэн тохиолдолд улсаас хүүхэд бүрт гурван сая төгрөгийн тэтгэмж олгодог ажээ.
Нийт 90 хуудас/1791 мэдээ