Өнөөдөр иргэний нисэхийн салбарт нэг ч гэсэн компани хөл дээрээ зогсох боломжийг бүрдүүлж өгөх шаардлага байна
Зүгээр д хөрсийг нь хуулаад нүүрс гаргахад л зардлаа нөхөн, ашиг олоод явах уурхайг ингэж зориудаар өрөнд оруулж байгаад харамсмаар. Үүний наана долоон тэрбум төгрөгийн шахаа, зах зээлийн үнээс хамаагүй доогуур нүүрс нийлүүлэх гэрээ гээд хачин эх оронч биш үйлдлүүд явж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа. Тэрбээр Иргэний нисэхийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах ажлын хэсгийн ахлагч юм.
-Иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталж байна. Уг бодлогод туссанаар МИАТ компанийг хувьчлах нь зөв эсэх талаар гишүүд олон талын байр суурьтай байна. Ажлын хэсгийг ахалж ажилласан хүний хувьд МИАТ компанийн хувьчлалын асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлогыг батлах гэж байна. Ирэх чуулганы нэгдсэн хуралдаанаар баталчих байх. Энэ баримт бичигт МИАТ компанийн талаар нэг л заалт орсон. Тус компанийг үндэсний агаарын тээвэр гэсэн статустай болгоол 51-ээс доошгүй хувийг нь төрийн мэдэлд үлдээж, зохих хувийг нь хувьчилъя гэсэн заалт. Гэвч эхний хэлэлцүүлгээрээ УИХ-ын нэгдсэн чуулган дээр гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй.
Гишүүд МИАТ компанийг хувьчлах цаг болоогүй гэж байна. Миний бодлоор харин ч оройтлоо. Үүнийг би Иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлогыг боловсруулах ажлын хэсгийг хоёр cap гаруй хугацаанд ахалж ажилласан хүний хувьд хэлж байна. Энэ хугацаанд тодорхой судалгаанууд хийж, ажлын хэсгийг найман удаа, дэд ажлын хэсгийг есөн удаа хуралдуулсан. Иргэний нисэхийн салбарт олон жил ажилласан туршлагатай хүмүүстэй уулзаж, хамт олон, салбарынх нь ,яамнаас гаргасан бичиг баримт дээр ажиллалаа. Тиймээс Монголын үндэсний компаниуд зохих хэмжээний хувиа хувьчилж өгөх нь зүйтэй юм гэж бодсон.
-МИАТ компанийг ашгийн төлөө бус төрийн өмнөөс ачаа үүрдэг төдийхнөөр дүгнэх гишүүд байна. Та ашигтай ажиллан, хөгжиж дэвжихэд нь хувьчлал чухал үүрэгтэй гэж үздэг юм уу?
-Монгол улс дотроо байгаа иргэний агаарын тээврийн хувийн болон улсын компаниуд өрсөлдөөд явж болно. Өрсөлдөөн байгаа нөхцөлд үнэ бууж, үйлчилгээний чанар сайжирна. Уг нь ийм нийгмийг бид 1990 овд сонгосон юм. Тэр сонголтынхоо дагуу л явах ёстой юм л даа. Тэртэй тэргүй улсынх байснаараа өөдөлж дэвждэг, сайжирдаг гэдэг ойлголт эндүүрэл гэдгийг өнгөрсөн 70, 80 жил бидэнд харууллаа шүү дээ. Тиймээс одоо тодорхой хувийг нь хувьд шилжүүлээд, төр нь хяналтаа тавиад, эсрэгээрээ төрийнхөө оролцоонд хувийн хэвшлийнхэн нь хяналтаа тавиад явбал үр дун нь илүү байна. Хэрэв энэ маягаар явсан бол компанийн байдал дээрдэнэ гэж бодож байсан юм. Гэвч хууль батлах бүрэн эрх нь УИХ-д байгаа болохоор цаг нь болоогүй гэж үзлээ.
-Ер нь энэ салбарыг хувьчлахгүй, төрийн мэдэлд байлгах нь зөв гэх гишүүн ч байсан шүү дээ?
Хувьчлахгүй гэдэг дээр хатуу зогсохгүй байх гэж ойлгож байгаа. Цаг нь болоогүй гэж үзлээ. Бид энэ компанийг 100 хувь хувьчилна гээгүй. Ер нь МИАТ компаниас өөр төрийн мэдэлд 100 хувь байгаа компани алга байна шүү дээ. Хоёр том гүрний завсар байгаа манайх шиг улсын хувьд гуравдагч оронд буух ганц боломж л агаарын тээвэр. Тиймээс энэ салбарт төрийн бодлого маш чухал.
1990 оноос хойш бидний явж ирсэн нийгэм хувийн хэвшлээ дэмжих, иргэдээ өмчтэй, хөрөнгөтэй байлгахыг зорьж ирсэн, Тиймээс МИАТ компанид тодорхой хэмжээгээр мөнгө хөрөнгөө оруулаад, бусад улсуудын жишгээр ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл төр хувь хүн хоёр нэгдэж байж л энэ салбарыг сайн хөгжүүлнэ. Өнөөдөр иргэний нисэхийн салбарыг нэг ч гэсэн компани хөл дээрээ зогсох боломжийг бүрдүүлж өгөх шаардлага байна.
-Иргэний нисэхийн салбарыг дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүртэл хөгжүүлэх боломж бололцоо нь манай орны хувьд хэр байдаг юм бол. Энэ гарцыг уг бодлогын баримт бичигт хэр тусгаж чадав?
-Гадаад зах зээл гэдэг маш том өрсөлдөөний талбар. Тиймээс дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай компани Монгол Улсад заавал байх ёстой. Нээлттэй нийгэм, нээлттэй дэлхий дээр бүгдийг ойртуулж, цаг хугацааг хожиж буй тээврийн хэрэгсэл яах аргагүй агаарын тээврийн салбар. Тэгэхээр энэ салбарыг дэлхийд өрсөлдөхүйц болгон хөгжүүлэхийн тулд төр бодлогоор дэмжиж өгөх нь хамгийн чухал. Урд хөршийн “Air china” гэхэд
хоёр, гурван зуун онгоцтой. Төр нь бодлогоор дэмждэг маш том авиа компани байна. Солонгос, Япон гээд энэ салбарт амжилттай ажиллаж байгаа орнуудын жишгээс харж байхад төр нь маш нарийн бодлогоор дэмжиж өгсөн байдаг юм билээ. Нөгөөтэйгүүр энэ их өрсөлдөөн дунд хувийн хэвшил дангаараа зүтгээд явахгүй гэдэг нь бас л сүүлийн хэдэн жил харагдлаа шүү дээ. Европын чиглэлд танай компаниуд их алдагдалтай нисч байна. Хоёр хөрш маань бензин тосоо үнэтэй өгч, бизнесийн нөхөд нь зориуд үнэтэй шатахуун шахдагаараа агаарын тээврийн компаниудыг хүнд байдалд оруулж байна. Тиймээс л зөв бодлого барихгүй бол Монгол Улс хоёр хөршөөсөө хамааралгүй нисдэг тээвэргүй болчих гээд байгаа юм.
-Оюутолгойн гэрээг шинэчлэх талаар сүүлийн үед хүчтэй ярьж байна. Төрийн гурван өндөрдөг хүртэл зэрэгцэж суугаад энэ талаар хэлэлцүүлэг хийн, байр сууриа илэрхийлж байгаа нь асуудал анхаарлын төвд ирсний баталгаа болов уу. Таны хувьд Оюутолгойн гэрээний талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Оюутолгой бол XXI зууны нэлээн том бүтээн байгуулалтын нэг. Хөрөнгө оруулагч “Рио Тинто” дэлхийд дээгүүрт ордог уул уурхайн компани. Англи, Австралийн ийм том хэмжээний компани манайд хөрөнгө оруулалт хийж байгаа нь бидний нэг амжилт. Үүнийг бид ололт гэж үзэх л хэрэгтэй. Гэхдээ гэрээний сайн муу дээр зайлшгүй ярилцах ёстой.
Сайн гэрээ байхаас сайн түнш байдаггүй гэдэг биз дээ
Өнөөдөр баялгийн эзэд болсон монголчууд бид 2019 онд л ногдол ашгаа аваад эхэлмээр байгаа юм. Гэтэл гэрээндээ оруулаагүй янз бүрийн зүйл гаргаж ирээд байгааг нь хэлэх л ёстой. Баялгийн эзэд татварт таван хувийг авч байхад менежментийг ахалж хийж байгаа нөхөд зургаан хувийг авч байна. Аль болох л алдагдалтай, хөрөнгө оруулалт хийснээрээ тэр хүмүүс нь илүү мөнгө авахаар гэрээ хийчихсэн байна л даа. Тэгэхээр тэр хүмүүсийн сайхан сэтгэлд итгэл арга алга байна. Сайн гэрээ байхаас сайн түнш байдаггүй гэдэг биз дээ. Гэрээний хувьд ярих юм их бий. 2033 онд ногдол ашгаа авч эхлэх юм бол, тийм гэрээ хэнд хэрэгтэй юм бэ. Зургаан хувийн менежментийн зардал гэж яахаараа авдаг юм бэ. Ингэж зардлаа нэмэх тусам менежмент хийж байгаа хүмүүст улам ашигтай болоод байна шүү дээ. Энэ мэтчилэн алдаануудыг засч гэрээгээ өөрчлөөд явах хэрэгтэй. Тэр хүмүүс ч юм ойлгох чадвартай улсууд. Ямартай ч Оюутолгой эхнээсээ ашиглалтад ороод 2018 оноос уулын баяжмалаа экспортолж эхлэх юм шиг
-Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээнд өнөөдөр сууна. Ард түмнийг төлөөлж УИХ-д сууж байгаа гишүүн хүний хувьд Оюу толгойгоос нэхэх нэхэл, асуух асуулт танд бий юу?
-Юуны өмнө нээлттэй, ил тод байхыг шаардах ёстой. Мөн хөрөнгө оруулалт нь тодорхой байх учиртай юм. Яахаараа хөрөнгө оруулалт нь хоёр тэрбумаар илүү гарчихдаг юм бэ. Түүнээс нь болж яагаад баялгийн эзэд 2033 оноос өмнө сохор зоосны хэлтэрхий авч чадахгүй сууж байх ёстой гэж. 2033 он болоод юу ч болох юм билээ. Менежментийн баг цалин авч сууж байгаагийнхаа хувьд аль болох л хурдан хугацаанд ашиглалтад оруулах ёстой. Хоёр тал хэлэлцээрийн ширээнд маргааш /өнөөдөр/ сууна, Гэхдээ “Рио Тйнто” том компани учраас дэлхийн хэмжээний том хУульчидтай байх. Харилцан тэнцвэргүй гэмээр нөхцөл байдалд л байна. Тэхдээ нөхцөл байдлыг Монголын ард түмэн, төр засаг маш сайн ойлгож харж байгаа. Төр засгийн тэргүүнүүд нь ард түмнийхээ өмнө УИХ-ын гишүүдтэйгээ нээлттэй ил тод ярьж байна. Ард түмэн, төр засаг нэгдмэл бодолтой гэдэг маш чухал. Гэхдээ бид сүүтэй үнээнийхээ сүүг нь саагаагүй байхдаа үнээгээ алчихаж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Манайхан Оюу толгойгоос яагаад хөрөнгө оруулалтаа хоёр тэрбумаар нэмэгдүүлсэн шалтгааныг нь асууна гээд байна. Асуугаад өнгөрөх биш шаардлага тавих хэрэгтэй юм шиг?
-Нэг зүйлийг би гайхдаг юм. Иргэд өнөөдөр хувьцаа гэдэг зүйлийн учир начрыг ч нарийн сайн мэдэхгүй сууж байна. Дэлхийн хөгжилтэй орны иргэд ашигтай компанийн Хувьцаа эзэмдээд цалингаасаа гадуур ногдол ашиг хүртээд явж байна. Гэтэл манайд ийм зүйл байхгүй. “Эрдэнэт”, МИАТ’ “Эрдэнэс таван толгой” гээд ашигтай ажилладаг газрууд байж л байна. Тэдгээрийн хувьцааг ард түмэндээ эзэмшүүлэх, ногдол ашиг хүртээх ажлыг хийх цаг болсон. Үүнийг л нэн түрүүнд шаардах ёстой.
-“Эрдэнэс Таван толгой компани Хятадын “Чалко” комианитай хийсэн гэрээг цуцлах нь улс орны эрх ашигт нийцнэ” гэх үг зарим сайдын амнаас унаж эхлээд байна. Энэ үнэхээр ашиггүй гэрээ болсон юм болов уу?
-Ашигтай ажиллаж болохоор зүйлүүдийг яаж ингэж ашиггүй болгож чаддаг байна гэдэг нь их гайхмаар хэрэг. Орон нутгийн Таван толгой ч зохих хэмжээгээр ашигтай ажиллаж байх шиг байна. Өмнөговийнхоо иргэдэд ногдол ашгаасаа өгдөг гэсэн. Мөн “Энержи ресурс”, “Ухаа худаг” зэрэг компаниудын хувьд ингэнэ тэгнэ гээд ирээдүй нь тодорхой .харагдаж байна. Гэтэл “Эрдэнэс таван толгой” яагаад ашиггүй ажилладаг юм бэ. Байнгын хорооны хуралдаанд “Хэзээ иргэдэд ногдол ашиг өгч эхлэх гэж асуусан.
Гэтэл 2016 оноос наашгүй л гэж байна билээ. Яаж ингэж өрөнд оруулж, өтөнд идүүлж чаддагийг нь гайхаад байх юм. Зүгээр л хөрсийг нь хуулаад нүүрс гаргахад л зардлаа нөхөн, ашиг олоод явах уурхайг ингэх зориудаар өрөнд оруулж байгаад харамсмаар. Үүний цаана долоон тэрбум төгрөгийн шахаа, зах зээлийн үнээс хамаагүй доогуур үнээр нүүрс нийлүүлэх гэрээ гээд хачин эх оронч биш үйлдлүүд явж байгаа юм. Төрийн нэр барих, ийм зүйл хийж байгаа нөхдүүд юуны өмнө хариуцлага тооцох ёстой. Төр засаг хуультай учраас түүнийхээ дагуу хариуцлага тооцоод, ашигтай ажиллуулж байвал урамшуулах хэрэгтэй. Ард түмний итгэлийг хүлээж энд сууж байгаагийнхаа хувьд үүнийг шахаж, шаардана гэж бодож байгаа.
-Танай намын бүлгээс УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн бариад хэлэлцэгдэж байгаа. Намын бүлгүүд нэг чуулганы хугацаанд наймаас дээш удаа 50 хувиас доош ирцтэй байвал тухайн бүлгийг татан буулгана гэж заасан. Үүнийг зарим гишүүн Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэж байгаа?
-Мэдээж энэ бол ардчиллын зөрчилд нийцэхгүй. УИХ-ыг чанартай, зохион байгуулалтад оруулдаг нэг хүчин зүйл нь бүлэг. Бүлэг бол ард түмний сонголтын үр дүнд бий болдог. Ингэж ард түмний сонголтоор гарч ирсэн зүйлийн зүгээр нэг хуулийн заалт өөрчилснөөр татан буулгах нь ардчиллын зарчмыг уландаа гишгэсэнтэй адилхан хэрэг.
-Төрийн тусгай хамгаалалтад байдаг хүмүүс гэмт хэрэгт холбогдох эсвэл гэм буруутай нь тогтоогдвол тусгай хамгаалалт, хангамжийг нь шууд болих тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан. Гэвч энэ төслийг тодорхой хүмүүст чиглэсэн гэх хардалт байна. Таны хувьд уг хуулийн төслийг дэмжиж байгаа юу?
-Логикийн хувьд дэмжиж байна. Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх тухай Үндсэн хуулийнхаа заалтыг харахаар энэ бол зайлшгүй зүйл. Гэхдээ төрийн хүн гэдэг үнэхээр шударга байж, үүргээ биелүүлэн, тэр хамгаалалт, цалин хангамжийг нь авч, зөв явах ёстой. Энэ бол хүн бүрт тохиогоод байх хувь тавилан биш л дээ. Гэвч нэг, хоёр хүнд зориулж хууль санаачилна гэж юу байх вэ.
-УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудлаар тогтсон хугацаанд буюу баасан гаригийн 11:00 цагт санал хурааж байх тухай хуулийн төслийн мөн өргөн барьсан байна билээ. Энэ хэр оновчтой санаа вэ?
-Бусад орш парламент ингэдэг, тэгдэг гээд л янз бүрийн л зүйл ярих байх. Парламент нь олон 'гишүүнтэй улс орны хувьд тийм байдаг байх. Гэхдээ манай улсын хувьд ард түмнээс сонгогдсон, тодорхой үүрэг хүлээгээд сууж байГаа хүмүүсийн хуулийн төслийг сонсоод, өөрийн санал дүгнэлтээ гаргаж, хуульдаа тусгаад явах нь илүү зөв. Хэлэлцэж байгаад баасан гаригт санал хураана гэхээр нэг их ойлгомжгүй л санагдаад байгаа юм.