УИХ-ын гишүүн Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.05.24

Бүтээн байгуулалтын гол нэрийн бүтээгдэхүүн нийлүүлэлт албаны хүмүүсээс хамаарна

Бүтээн байгуулатын ажил эд өрнөж байгаа ч зам барилгын ажилд шаардагдах барилгын материал хомс байгаагаас удаашрах хандлагатай боллоо.

Энэ нь хот орчимын элс хайрганы олборлолтыг зогсоосноос үүдэлтэйг чиглэл тус бүрийн үйлдвэрүүд хэлж байна. Үүнтэй холбоотой чанаргүй болоод өндөр үнэтэй орон сууц, зам баригдах нөхцөл бүрэлдэж байгаад эмзэглэж байгаа юм.

Урин дулааны цагт эрчимтэй өрнөдөг ажил бол зам барилгын бүтээн байгуулалт. Улиралын чанартай өрнөдөг ажилд шаардагдах гол түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт зогссон нь төлөвлөлтийн дагуу явагдаж байгаа ажлуудыг удаашруулж эхэлжээ.

Хан-уул дүүрэгт энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрүүдийг лацдаснаас ийм байдал үүссэнийг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэлсэн.

Тодруулбал дээрх ажилд зайлшгүй шаардлагатай элс хайрга, дайрганы олдоц муудсанаас үнэ өсч хомсдол гарч байна. Хан-уул дүүрэгт энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрүүдийг лацдаснаас ийм байдал үүссэнийг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэлж байгаа.

Гол нэрийн бүтээгдэхүүний олдоц хомсдож үнэ нэмэгдсэнээр баригдах зам барилгын чанар муудах хандлага ажиглагдаж байна.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан "УИХ-аас усны, болоод ойн сав газрын ашигт малтмалыг  олборохыг хориглосон хууль баталсан. Энэ хуулийн дагуу 80 гаруй аж ахуй нэгж байгууллагын асуудал нийслэлийн тамгын газрын хүрээнд яригдаж байгаа. Энэ шийдвэрийг дахиж нягталж үзэхийг бид хүссэн. Учир нь бүтээн байгуулатын ажилд хүндрэл үүсч болзошгүй гэдгийг хэлж байгаа" хэмээн ярьлаа.

Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих нь үнэ хямд чанартай орон сууц үйлдвэрлэх эхлэл болно. Нэг талаас байгаль орчиноо хамгаалах шилдэг шийдвэр мэт харагдаж байгаа ч хувийн хэвшилээ хаан боогдуулж, цаашлаад улсын бүтээн байгуулалтанд саад учруулж байгааг олон хүн онцолж байна.

Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг "Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчид хуралдаж ийм шийдвэр гаргасан байна. Хан-Уул дүүргийн засаг даргатай уулзаж бүтээн байгуулалт эхлэж байхад ийм шийдвэр гаргаснаа зогсоох хэрэгтэй гэж хэлсэн. Удахгүй хуралдаж шийдэх байх гэж бодож байна" хэмээн хариуллаа.

Гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт хэр удаан гацаанд байх нь холбогдох албаны хүмүүсээс шалтгаалах нь. үүнээс барилгын чанар, үнэ ямар байх нь хамаарч мэдэх юм.