“Хүүхдэд ээлтэй орон нутаг” нээлттэй хаалганы өдрийг  зохион байгууллаа
Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс “Хүүхдэд ээлтэй орон нутаг” нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа.
2013.10.30

“Хүүхдэд ээлтэй орон нутаг” нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа

Энэ удаагийн нээлттэй хаалганы өдрийг “Хүүхдэд ээлтэй орон нутаг” уриан доор Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдрийн хүрээнд Булган  сумын ЭӨЦС, 12 жилийн 1-р бүрэн дунд  сургууль, мэдээлэл үйлчилгээнээс алс  байдаг Шинэ хороо, Майдар /балгасын/ орчим,  Зүүн түрүүний айл өрх болон өдрийн цагаар нийтийн үйлчилгээ эрхлэгчид тухайлбал: такси үйлчилгээ, “Цэцэгжин” зах, ногооны захын худалдаа, интернетийн үйлчилгээ эрхлэгчид, хөгжлийн хөтөлбөрт хамрагддаг  хүүхдүүд зэрэг нийт 1340 шахам хүн /470 насанд хүрэгсэд, 870 хүүхэд/ оролцлоо.

Нээлттэй хаалганы өдөрт “Цэцэгжин” зах, ногооны захын худалдаа, интернетийн үйлчилгээ эрхлэгчид, хөгжлийн хөтөлбөрт хамрагддаг  хүүхдүүд зэрэг нийт 1340 шахам хүн /470 насанд хүрэгсэд, 870 хүүхэд/ оролцлоо.

Хүүхдийн эрх хамгаалал, эрсдэлээс хамгаалах, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, монгол уламжлал,  хүүхдийн утасны үйлчилгээ, айл өрх бүр гэр бүлдээ хэвшүүлэх зан үйлүүд, хурдан морь унаач хүүхдийн хамгаалал, хүүхдийн хөгжил оролцоо чиглэлээр сурталчилгаа хийж, байгууллагын танилцуулга гарын авлага тарааж, санал бодлыг нь сонсох, судлах ажлыг зохион байгууллаа.

Ажлын цагаар хүүхдийн эрхийн талаар мэдээлэл авах боломжгүй  нийтлэг үйлчилгээ эрхлэгчид, дотуур байрны хүүхдүүдтэй уулзаж,  аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, байгууллагын ажил үйлчилгээг  сурталчилж, санал бодлыг нь сонссон.

Хүүхэддээ санаа тавьдаг боловч гарч чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, айл өрхийн 22 хүүхдийг сонирхол, хүсэлтийнх нь дагуу  хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт хамрууллаа.