ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА./2015.07.27
2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Тарваган тахал өвчний тохиолдлын нас баралт:
Ховд аймгийн Булган сумын харьяат “Г” 14 настай, эрэгтэй. -Сумын Засаг даргын захирамжаар 7 дугаар сарын 24-ний өдөр, 10цаг00-аас15 цаг00-т шарилыг чандарлан оршуулсан.
-1-р хавьтлын 74, 2-р хавьтлын 217 хүнийг хяналтаас гаргасан.
-Сумын онцгой комиссын шийдвэрээр хөл хориог чангатгаж, 7 пост ажиллаж байсныг 9 пост болгож, 27-нийг дуустал хөл хориог сунгасан.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
-ЗӨСҮТ-ийн удирдлагууд, Ховд аймгийн ЭМГ, БОЭТ, ЗӨСТ-ийн удирдах ажилтнуудыг оролцуулан видео хурал зохион байгуулж, цаашид хэрэгжүүлэх чиглэлийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
-ЭМСЯ болон ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээг давтан хийж, эрсдлийн зэргийг “Дунд” гэж үнэлэн, 3 чиглэлийн хариу арга хэмжээний зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байна.
-Тарваган тахал өвчин бүртгэгдсэнтэй холбоотой аймгийн ЗДТГ, ЭМГ-т албан даалгавар хүргүүлэхээр бэлтгэж байна.
Улаанбурхан өвчин:
-Улсын хэмжээнд 20983 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1191 хүн лабораторийн шинжилгээгээр, 7860 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
-Амралтын өдрүүдэд ХӨСҮТ-д нийт 293 хүн хандаж, 43 хүн шинээр хэвтэж, 21 хүн эмчлэгдэн гарч, 83 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 43 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 9 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
Улаанбурхан өвчний талаарх мэдээллийг холбогдох байгууллагад түгээж, мэдээлэл сурталчилгааг ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
Малын галзуу өвчин:
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Булган аймгийн Баяннуур, Хангал сумдад малын галзуу өвчин бүртгэгдэж, 4 үхэр галзуу өвчнөөр өвчилжээ. Мэдээлэл сурталчилгааг ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:
-БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.
-Дэлхий дахинд 1374 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 490 (35.6%) хүн нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
-ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
Эбола вирүст халдвар:
-2015 оны 07 дугаар сарын 19-ны байдлаар 27807 хүн өвчилж, 11333 (40.7%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон, Либери улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 26 хүн шинээр мэдээлэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.