Геронтологи, гериатрийн өнөө ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана
Эрүүл Мэнд, Спортын Яам, Геронтологийн үндэсний төв, Анагаахын Шинжилэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Насжилт Судлал Настны Эмгэг Судлалын Нийгэмлэгтэй хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Геронтологи, гериатрийн өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 08 сарын 20-21-ны хооронд зохион байгуулах гэж байна.
Тус хурал нь насжилт судлал, настны эмгэг судлалын салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулах, энэ чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн судлаачийн бүтээлийг олон нийтэд хүргэх, шинэ залуу судлаачдын ажлыг хөхүүлэн дэмжих, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламжийг настнуудад үзүүлэхэд мэдээ, мэдээллийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой байна.
Симпозиумд Ази номхон далайн идэвхитэй насжилтын консорциумын удирдах зөвлөлийн гишүүд АНУ, Солонгос, Сингапур БНХАУ, Люксэнбургийн вант, Израйл зэрэг орнуудын Геронтологи, Гериатрийн салбартаа нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид урилгаар оролцож орчин үед хийгдэж байгаа судалгааны ажлын талаар сонирхолтой лекц илтгэлийг хэлэлцүүлнэ.
Эрдэм шинжилгээний хуралд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн ахмад настны асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмадын эмч, эмч мэргэжилтэнүүд оролцох юм.