Эрүүл мэнд, спортын яам ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА. /2015.08.14/
2015.08.14

Эрүүл мэнд, спортын яам ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА. /2015.08.14/

2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:

Томуу, томуу төст өвчин:

2015 оны 8 дугаар сарын 3-наас 9-нийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд 116632 хүн амбулаториор үйлчлүүлсний 2,650 (2.3%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

Лабораторид суурилсан тандалтаар 13 сорьц хүлээн авч, БХ-ПГУ-ын шинжилгээ хийхэд 3 (24%) сорьцонд аденовирүс, 5 (38%) сорьцонд риновирүс, 1 (7%) сорьцонд энтеровирүс, 1 (7%) сорьцонд коронавирүс, 3 (24%) сорьцонд бокавирүсийн ген тус тус тодорхойлогдсон байна.

 Эх сурвалж: ХӨСҮТ

 Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийгдэж байна.

Тарваган тахал өвчний сэжигтэй дуудлага:

Өвчтөн “Т” 8 настай эрэгтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд амарч байхдаа тарваганы мах идсэн өгүүлэмжтэй. 8 дугаар сарын 13-ны өдөр ЭХЭМҮТ-өөс ЗӨСҮТ-д ирж үзүүлэн, ХӨСҮТ-д түр тусгаарлагдсан байна. Өвчтнөөс сорьц цуглуулан шинжлэхэд тарваган тахлын нянгийн ДНХ болон эсрэгбие, эсрэгтөрөгч тодорхойлогдоогүй учир онош үгүйсгэгдсэн байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, тарваган тахал өвчнөөс сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг өргөжүүлэх

Хонины цэцэг өвчин:

Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн “Сүж” гэдэг газарт хонины цэцэг өвчин гарч, 14 хонинд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн ба УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон байна. Голомтын бүсийн 8 хот айлын 12300 мал буюу 93.2 хувийг урьдчилан сэргийлэх тарилганд хамруулсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Дэлхий дахинд: Нугас Гепатит “А” өвчин өвчилжээ.

Япон улсад нэгэн шувууны аж ахуйд халдварт өвчний дэгдэлт гарч олон нугас өвчилж үхсэн байна. Нийт 330 шувуу өртөмхий байснаас 271 шувуу өвчилж үхсэн ба өвчний шалтгааныг тогтооход А вирүст гепатитаар өвчилж, үхсэнийг тогтоожээ.

Эх сурвалж: ДАЭМБ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

 Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

 - БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.

  - 2015 оны 8-р сарын 3-наас 9-ны хооронд Саудын Араб улсад 17 батлагдсан тохиолдол, 5 нас баралтыг мэдээлсэн байна.

- Дэлхий дахинд 1401 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 500 (35.6%) хүн нас барсан байна.

 Эх сурвалж: ДЭМБ

 Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

ШУТ-д эрсдлийн түргэвчилсэн үнэлгээг НЭМХ, ХӨСҮТ, МХЕГ, ЗӨСҮТ, ДЭМБ-ын мэргэжилтнүүд оролцон хийж, эрсдлийн зэргийг “Бага” гэж үнэлэн хэрэгжүүлэх ажлын зөвлөмж гаргалаа.

Эбола вирүст халдвар:

 - 2015 оны 08 дугаар сарын 12-ны байдлаар дэлхийн 10 улсад 28031 хүн өвчилж, 11347 (40%) хүн нас баржээ.

Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 3 хүн шинээр мэдээлэгдсэн байна.

 Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.