ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА. /2015.08.13/
2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн байдлаар
2015.08.13

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА. /2015.08.13/

2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:

Улсын хэмжээнд Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, олныг хамарсан гамшиг осол, халдварт өвчний дэгдэлт, химийн болон цацрагийн хордлогын тухай албан болон албан бус эх сурвалжаар мэдээлэгдээгүй байна. Дэлхий дахинд: Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3 хувь. 

2015 оны 8-р сарын 3-наас 9-ны хооронд Саудын Араб улсад 17 батлагдсан тохиолдол, 5 нас баралтыг мэдээлсэн байна.

Дэлхий дахинд 1401 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 500 (35.6%) хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлж буй арга хэмжээ:

ШУТ-д эрсдлийн түргэвчилсэн үнэлгээг НЭМХ, ХӨСҮТ, МХЕГ, ЗӨСҮТ, ДЭМБ-ын мэргэжилтнүүд оролцон хийж, эрсдлийн зэргийг “Бага” гэж үнэлэн хэрэгжүүлэх ажлын зөвлөмж гаргалаа.

Эбола вирүст халдвар:

2015 оны 08 дугаар сарын 12-ны байдлаар дэлхийн 10 улсад 28031 хүн өвчилж, 11347 (40%) хүн нас баржээ.

Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 3 хүн шинээр мэдээлэгдсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлж буй арга хэмжээ:

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.