Япон эмч нарыг улстөртэй хутгахгүй байхыг хүсэв
2015.09.05

Япон эмч нарыг улстөртэй хутгахгүй байхыг хүсэв

Япон улсын шүдний эмч нар Дархан-Уул аймагт өнгөрөгч наймдугаар сард ажиллаж 1500 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийсэн. 

Тэдгээр эмч нар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын урилгаар гурван жил дараалан манай улсад ирсэн ч зарим улс төрчид “Японы эмч нар С.Ганбаатарын урилгаар ирээгүй” хэмээн үзсэн байна.

 Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодруулахад японы эмч нарын урьсан урилга, ажлын төлөвлөгөөгөө үзүүлж, “Хүүхдийн эрүүл мэндээр улстөржүүлэхгүй” байхыг хүслээ. Мөн цаашид япон, орос болон олон улсын сайн дурын эмч нарын баг, Шастины нэрэмжит эмнэлгийн эмч нарыг Дархан-Уул аймагт урьж ажилуулна гэв.

 Харин сайхан үйлсийн хүрээнд, ямар нэгэн санхүүжилтгүй хийгддэг уг ажлыг улс төртэй хольж хутгасанд япон эмч нар харамсаж буйгаа мэдэгдсэн гэлээ.