ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ
2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
ХӨ-ний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний мэдээ:
Тархвар зүйн 34 дэх долоо хоногийн мэдээгээр мэдээлэгдсэн хам шинжийн дотор 48.5%-ийг цочмог цусархаг суулгалтын хам шинж эзэлж байна.
Цочмог халууралт цэврүүт болон тууралтат өвчний хам шинж тогтвортой буурч, харин цочмог цусархаг суулгалтын хам шинж олон жилийн дундажаас өндөр хэдий ч өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 10.7% (16)-иар буурсан байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
Мэдээллийг холбогдох байгууллагуудад түгээж, мэдээлэх.
Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар
8 дугаар сарын 22-23-нд Cаудын Араб улсад нийт 13 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас барсан байна. Үүний 12 тохиолдол нь урьд нь өвчлөл бүртгэгдэж байсан Riyadh хотын эмнэлгээс мэдээлэгджээ.
-БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.
Дэлхий дахинд 1474 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 515 (35%) хүн нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
Эбола вирүст халдвар
2015 оны 08 дугаар сарын 26-ны байдлаар дэлхийн 10 улсад 28110 хүн өвчилж, 11351 (40%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней улсад 3 тохиолдол бүртгэгдэж, Сьерра-Леон улсад 7 дугаар сарын 19-өөс хойш хүний өвчний тохиолдол бүртгэгдээгүй, хамгийн сүүлийн Эбола вирүст халдвараар өвчилсөн өвчтнийг эмчилж гаргасан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.