Д.Ганхуяг: Боловсруулаад гадаад зах зээлд гаргавал 400 дахин их ашиг олно
2009.12.01

Д.Ганхуяг: Боловсруулаад гадаад зах зээлд гаргавал 400 дахин их ашиг олно

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлага

-Сүүлийн үед дэд бүтцийн асуудал тэр дундаа төмөр замын байгууламжийн асуудал олны анхаарлыг татах боллоо. Намыг бүлгээс гарсан ажлын хэсгийн гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа бэ?

-Уг асуудлаар ажлын хэсэг байгуулагдаад Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн асуулга тавьсан. Хамгийн гол төмөр замын асуудал стратегийн чухал асуудал төдийгүй одоог хүртэл Монгол төрийн нэгдсэн бодлого байхгүй явж ирсэн. Тэгээд ч төмөр замаар ашигт малтмалыг зөөвөрлөхтэй холбоотой асуудал нь өөрөө маш чухал зүйл юм. Нөгөө талаар манай улс ашигт малтмалын түүхий эдийн нийлүүлэгч орон байх уу, ашигт малтмалаа боловсруулаад гаргах уу гэдгийг шийдэх түүхэн цаг үе ирээд байна. Хамгийн тодорхой жишээ хэлэхэд коксжих нүүрсийг түүхийгээр нь гаргахад одоогийн байдлаар дэлхийн зах зээлийн ханшаар 130-аад доллар болно. Кокс болгоод гаргахад 300 гаруй доллар болно. Өөрөөр хэлбэл ашигт малтмалынхаа эзэн нь байж 5/1 орчим үнээр бусдад үнэгүй шахуу өгч байна гэсэн үг.

Нэгэнт уг асуудал өөрөө Үндэсний аюулгүй байдалтай чухал холбоотой зүйл юм. Төмөр замын тухай хуульд УИХ л төмөр замын талаарх төрийн бодлогыг тодорхойлно гэдэг заалт бий шүү дээ. Одоогийн байдлаар манай намын ажлын хэсгийнхэн Засгийн газрын гишүүдтэй адилхан бага сага мэдээлэл авсан ч шийдвэр гаргахаар хэмжээнд хаяналтгүй байна. УИХ ч монголын ард түмэн ч төмөр замтай холбоотой асуудал дээр ашигт малтмалаа боловсруулах уу, түүхийгээр НЬ зөөгөөд дуусах уу гэдгээ ярилцаж Засгийн газрын бодит байр суурийг сонсч шийдвэрийг гаргана.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.