УИХ-ын гишүүн А.Бакей
2016.05.11

Монгол улсын нийт хүн амын 50 орчин хувь нь нийслэлд төвлөрсөн байна

“Ярилцъя” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей оролцлоо.

Энэ зун болох УИХ ээлжит бүрэлдэхүүнийг сонгох сонгууль, шинэ хуулиар явагдахаар боллоо. Өнгөрсөн долоо хоногт сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт баталсан. Зургаан сард болох сонгуулиа ямар хуулийн дагуу хэрхэн явуулах талаар  тайлбар авлаа.

Өглөөний мэнд. Та иргэдэд эхлээд ямар системтэй шинэ хуулийн дагуу сонгууль явагдах вэ гэдэгт тайлбар өгөөч?

Үндсэн хуулийн цэцийн тавдугаар дүгнэлтийг УИХ хүлээж авсантай холбогдуулж, өнгөрсөн долоо хоногт сонгуулийн хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг баталлаа. Тус хуулийн дагуу УИХ-ын энэ удаагийн сонгууль тойргоос буюу можаритар    хэлбэрээр 76 тойргоос сонгогдох. Энэ хэлбэрээр сонгууль явагдахаар боллоо.

Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд нийт сонгууль явах нутаг дэвсгэрийн 76 тойрогт хувааж,  76 тойрог тус бүрт нам тус бүр өөрийнхөө нэр дэвшүүлж байгаа хүнээ дэвшүүлэх гэх мэтээр сонгууль явагдахаар боллоо.

Энэ удаагийн сонгуулиар намын жагсаалт 28 нэр дэвшигч нэр дэвших нь үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн учраас хүнийг нь сонгох энэ хэлбэрт шилжиж байна гэж ойлгож болно.Монгол улсын нийт хүн амын 50 орчин хувь нь нийслэлд төвлөрсөн байна.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?