"Торгоны замын эмэгтэйчүүдийн олон улсын чуулган”-ыг ирэх есдүгээр сард зохион байгуулахыг даалгав
2019.07.09

"Торгоны замын эмэгтэйчүүдийн олон улсын чуулган”-ыг ирэх есдүгээр сард зохион байгуулахыг даалгав

Засгийн газрын хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

-  Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга, байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодоос хангах боломжгүй, импортоор оруулж ирэх бараа материалыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-  “Хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн”, Торгоны замын эмэгтэйчүүдийн олон улсын чуулган”-ыг ирэх есдүгээр сард Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Жендэрийн үндэсний хороо, ХЗДХЯ, БСШУСЯ-тай хамтран зохион байгуулахыг сайд С.Чинзоригт даалгав.

-  ОХУ-ын Эрхүү мужид болсон үерийн улмаас хүний амь эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсантай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов