Засгийн газар хоорондын “Төмөр замын” гэрээг шинэчлэх ёстой
Харин төмөр замын хувьд манайх босоо ганц тэнхлэг замтайгаас гадаад худалдааны ачаа тээвэрлэлтээс өөр гавих зүйлгүй.
Тиймээс олон улсын чанартай болгож, ачаа тээвэрлэлтийг нэмэхийн тулд хоёр урсгалтай болговол хямраад байгаа өнөө үед “хонгилын үзүүрт гэрэлтэх гэрэл” болно. Гэхдээ энэ үг биеллээ олтол бас л удна. Учир нь, манай улсын төмөр зам нийт бараа 60 гаруй хувийг гүйцэтгэдэг. Энэ нь Оростой харьцуулахад 20 хувиар бага хэдий ч манайдаа бол харин ч хөдөлж байгаа нь их юм гэнэ. Түүнчлэн Таван толгой, Оюутолгой, Нарийн сухайт зэрэг ордны нүүрсийг Хятад руу экспортлох боломжтой. Гэхдээ нөгөө л төмөр замын маань хүчин чадал бас нөөц чадавхи нь хүрэхгүй. Уг нь, энэ ордуудыг холбон ажиллаж чадвал жилдээ хэдэн сая ам. долларын ашиг “аваад” сууж байх юм. Энэхүү судалгаагаа ирэх сарын 14-15-нд дэлгэрэнгүй танилцуулна хэмээн Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Адриан Рутенбург хэлж байсан. Түүний энэхүү санааг ч АНДЭЗНК-ын Тээврийн хэлтсийн тээврийн логистикийн асуудал хариуцсан дарга Г.Р.Карандавал дэмжин “хамгийн гол нь хөтөлбөрөө ард түмэндээ хэрхэн өгөөжтэйгээр хэрэгжүүлэх вэ гэдгээ анхаарах ёстой. Үүний жишээ Лаос улс гэхэд л далайд гарцтай хэдий ч тус улсад ядуурал буурахгүй байна” гэж зөвлөгөө өгч байв. Ер нь, Монголын төмөр замын салбарт техник технологийн шинэчлэл, уртасгах нэн шаардлагатай байна гэдгийг ч “Оросын төмөр зам” НХН-ийн дэд ерөнхийлөгч В.Н Морозов хэлж байсан юм. Тэрээр” УБТЗ-ыг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлэх шаард¬лагатай. Ингэхдээ Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийг шинэчлэх, эдийн засгийн орчныг боловсронгуй болгох, өрсөлдөөн бий болгох, одоогийн сүлжээг өргөжүүлэх, техник технологийн шинэчлэл хийх шаардла¬гатай юм” хэмээв.