Б.Энхбаяр: Яам, агентлагт 1036 хүн шалгалт өгөөгүй томилогдсон нь ТАЗ-ын арчаагүйгийнх
2021.10.25

Б.Энхбаяр: Яам, агентлагт 1036 хүн шалгалт өгөөгүй томилогдсон нь ТАЗ-ын арчаагүйгийнх

Өнөөдөр төрийн албаны шалгалт өгөөгүй 1036 хүн яам, агентлагт томилогдсон гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэллээ. 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ё.Баатарбилэг гишүүний өргөн барьсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан тэрбээр өөрийн байр сууриа илэрхийлэхдээ, 2017 онд баталсан Төрийн албаны хууль мерит зарчим буюу шатлан дэвших зарчмыг хуульчилсан. Тодорхой жилүүд тавьсан. Тухайлбал төрийн нарийн бичгийн даргын түвшний албанд очихын тулд төрийн албанд 16 жил, удирдах алба 8 жил хаасан байх гэж заасан. Гэтэл хэдхэн жилийн болоод хуулиар тавьсан ажилласан жилийн шаардлагыг байхгүй болгож байна. Салбартаа ажилласан жилийг хуулиар хатуу тавьж өгөх нь учиртай шүү дээ.

Хоёрдугаарт төрийн албанд томилогдохдоо шалгалт өгөх ёстой гэсэн зарчим. Засгийн газар дур зоргоороо томилгоо хийгээд төрийн албыг төрлийн алба болгохгүй гэдэг утгаар Төрийн албаны зөвлөлийн УИХ-ын харьяа байгууллага болгосон. Төрийн албаны зөвлөл УИХ-ын буюу ард түмний төлөөллийн байгууллагын Засгийн газрын хянах гэж байгаа гар хөл нь. Өнөөдөр төрийн албаны шалгалт өгөөгүй 1036 хүн төрд томилогдсон байна. Яам, агентлагт нийт 5000 гаруй албан хаагч байдаг. Үүний 1000 нь төрийн албаны шалгалт өгөөгүй хүмүүс томилогдсон. Энэ бол Төрийн албаны зөвлөлийн арчаагүй байдал гэлээ.