2022.02.25
ШУТ-ийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарт зориулсан уулзалт зохион байгууллаа
“Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, яамдын шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлүүдийг чадавхжуулах зорилтын хүрээнд яамдын ШУТ-ийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарт зориулсан уулзалт семинарыг 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр тус зөвлөлөөс зохион байгууллаа.
Уулзалт семинараар “Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл, яамдын салбар зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, чадавхыг бэхжүүлэх, Үндэсний Зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчин, хэрэгжиж буй төслүүдийн үр дүн, санал, зөвлөмж”, “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ШУТ-ийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа”, “Эрүүл мэндийн яамны ШУТ-ийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа”-ны талаар тус тус хэлэлцэж, санал солилцлоо.
Энэхүү уулзалт семинар нь яамдын ШУТ-ийн зөвлөлийг чадавхжуулах, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, туршлага, мэдээллээ харилцан солилцох, шинээр байгуулагдаж байгаа салбар зөвлөлүүдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.