Эрчим хүчний салбар болон Батлан хамгаалах салбарынхан хүүхдээ хайрлана, хамгаална
2022.04.29

Эрчим хүчний салбар болон Батлан хамгаалах салбарынхан хүүхдээ хайрлана, хамгаална

Өнөөдөр /2022.04.29/ улс орныхоо эрчим хүчний тогтвортой, найдвартай, аюулгүй ажиллагааг ханган ажиллаж буй 21 аймгийн 17000 мэргэшсэн ажилтнуудын төлөөлөл болон Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарын алба хаагчдын төлөөлөл  "Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хэлэлцүүлэг"-т оролцож байна.

Тус хоёр салбарын ажилтан бүр “Хүүхэд хамгаалагч” байж хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалтыг хэрэгжүүлнэ.

Хамгийн чухал нь салбарын бүх ажилтан албан хаагчид өөрсдийнхөө гэр бүл, үр хүүхэддээ анхаарч, мөн салбараараа монголын хүүхдийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавин ажлаа эрчимжүүлэх зорилт тавьлаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Энэ бүхэн хоосон уриа биш Зорилт, Үйл хэрэг байх болно. Нийт эрчим хүчний салбарынхан болон Монгол Улсын Батлан хамгаалах дархлаа болсон нийт цэргийн албан хаагчиддаа хүүхэд нэг бүрийн өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүсье” хэмээлээ.