“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан нээлттэй өдөрлөг зохион байгууллаа
Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны байрны гадна талбайд өнөөдөр /2022.04.29/ нээлттэй өдөрлөг боллоо.
Энэхүү өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хүүхдийн холбоо хамтран зохион байгуулав. Дэлхий нийтээр жил бүрийн 04 дүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож, шийтгэхийн эсрэг өдөр” болгон тэмдэглэж ирсэн ба дүүргээс энэ өдрийг угтан хүүхдийг бие махбодын хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ямар нэгэн шийтгэлгүй, эерэг орчинд өсгөн хүмүүжүүлэхийг уриалсан нөлөөллийн ажлуудыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Энэ жилийн хувьд эцэг, эх хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн эерэг арга хэмжээ хэрэглэхийг уриалсан сургалт, зөвлөгөө мэдээллийг сурталчилж байна.