2022.07.29
Дорноговь аймгаас дөрвөн гавьяат тодорлоо
Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмын баярын хурал “Саран хөхөө” театрт боллоо.
Баярын хурлын үеэр аймгийн Засаг дарга О.Батжаргал аймгийн түүхэн хөгжил хийгээд цаашдын хөгжлийн зорилтын чиглэлээр баярын илтгэл тавьж, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клеченски нар баярын мэнд хүргэлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Цай вэньруй, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П. Сингх болон гадаад хамтын ажиллагаа, муж, хотуудын дарга нар баярын илгээлт ирүүлснийг уншиж танилцуулсан байна.