Хаврын их ажлын өмнө замчидтайгаа уулзлаа
2023.03.16

Хаврын их ажлын өмнө замчидтайгаа уулзлаа

Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан замчид, замын компаниуд, зураг төсөл зохиогч нартайгаа уулзаж ярилцлаа.

Энэ жил ЧАНАРТАЙ ЗАМ- ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ зорилт дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл барьж байгаа замаа чанартай барих, байгаа замдаа чансаатай засвар арчлалт хийхэд түлхүү анхаарна. 

Зам арчлалт гэдэг хүнээр бол байнга шүдээ угаахтай ижил. Арчлахгүй, анхаарахгүй бол шүд шиг цоорно, өвчилнө. Энэ онд улсын хэмжээнд 550 км хатуу хучилттай авто зам барина. Замын чанар зураг төсөв, магадлал хийх, гүйцэтгэлийн явцын хяналт гээд олон зүйлээс хамаарна.

Тиймээс энэ бүхэнд анхаарч Монголчууд замаа өөрсдөө чанартай, хурдан, хямд барьж чаддаг юм байна гэдгийг харуулах цаг болсон гэдэгтэй замчид маань санал нэг байна.

Нэгэнт баригдсан замаа хайрлах, замын салбарын боловсон хүчнийг бодлогоор бэлтгэхэд анхаарч ОНОВЧТОЙ БҮТЭЦ, ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ОНОВЧТОЙ ТЕХНИК ТЕХНОЛОГИ нэвтрүүлж, замын компаниуд мэргэших, төрөлжих цаг болсныг хэлж байна.

Мөн СТАНДАРТДАА ТААРУУЛЖ ТӨЛӨВЛӨХ ҮҮ, МӨНГӨНДӨӨ ТААРУУЛЖ ТӨЛӨВЛӨХ ҮҮ гэдэг чухал асуудлыг ч хөндлөө. Замчдаас гарсан үнэ цэнтэй санал бүрийг үйл ажиллагаандаа тусгаж ажиллах болно.