"Ярьдаг футболк 2023 - Завхан аймагт" зохион байгуулагдлаа
2023.06.06

"Ярьдаг футболк 2023 - Завхан аймагт" зохион байгуулагдлаа

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхгүйгээр бид сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүдэн шүүхээс ангид байх гэхчлэн иргэний, улс төрийн, эдийн засаг нийгэм соёлын бүхий л эрхээ шаардаж чадахгүйд хүрнэ.

Монголын Эмнести Интернэшнлээс иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн идэвхтэн тэмцэгч, иргэдэд өөрийн үзэл бодол, бусдад, төрд хүргэхийг хүсч буй санаа зовниж буй асуудлаа үгээр, зургаар, өөрийн хүссэн загвараар илэрхийлэх боломжийг олгосон энэхүү арга хэмжээг 2014 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сард буюу Эмнести Интернэшнлийн дэлхий дахинаа үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан зохион байгуулсаар ирсэн.

“ЯРЬДАГ ФУТБОЛК 2023” өдөрлөгөөр бид хүний эрхийн боловсрол, соёл хандлагыг бий болгохын зэрэгцээ эрх тэгш нийгмийг хүсч буй хүн бүрт авлигал, албан тушаалын гэмт хэрэг, хариуцлагагүй уул уурхай, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хүний эрхийн зөрчлүүдийг таслан зогсоох, эрүүдэн шүүхээс ангид байх, шаардлагатай орон байраар хангагдах, жендэрийн эрх тэгш байдлыг шаардаж үгээ хэлж, үзэл санаагаа илэрхийлж, эв санаа нэгтэй бусадтайгаа гитартай дуутай, парадтай, загварын үзүүлбэртэй нэг өдрийг хамтдаа тэмдэглэлээ.

Футболкны өдөрлөг улам бүр өргөжин тэлсээр Архангай аймаг, Баян-өлгий аймаг, Дархан-уул аймаг, Завхан аймаг, Орхон аймаг, Хэнтий аймгуудад нэгэн зэрэг амжилттай зохион байгуулагдлаа.

Завхан аймагт зохион байгуулсан Г.Цэцэгээ ахлагчтай Завхан бүлгийнхэндээ баяр хүргэж, амжилт хүсье.