УИХ дахь ХҮН намын Зөвлөлийн хурлаар Нарансэвстэйн боомтын асуудлаар танилцуулга сонсов
2024.12.23

УИХ дахь ХҮН намын Зөвлөлийн хурлаар Нарансэвстэйн боомтын асуудлаар танилцуулга сонсов

УИХ дахь ХҮН намын Зөвлөлийн Даваа гаригийн ээлжит хуралдаан боллоо. 

Хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Г.Уянгахишиг, Б.Мөнхсоёл, П.Ганзориг, Т.Доржханд болон бусад албаныхан оролцов. 

Энэ үеэр холбогдох албаныхан Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон Нарансэвстэйн боомтын асуудлаар товч танилцуулга хийсэн байна. 

Ташрамд дурдахад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 19-нд Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буй иргэний нийгмийн байгууллага, Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хуульч, сэтгүүлчдийг хүлээн авч уулзсан юм. Эсэргүүцэгчид их говийн дархан цаазат бүс нутагт зам тавьж, боомт нээх нь тус газрын ховор амьтан, ургамлыг устгах аюултай гэж үзэж буйгаа илэрхийлж байв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn