МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АН-ын дэд даргаар Ц.Тувааныг томиллоо
2020.04.09
Улстөр

АН-ын дэд даргаар Ц.Тувааныг томиллоо

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, тус намын дэд даргаар Ц.Туваан, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баатархүүг томилжээ.

Ц.Туваан өмнө нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Харин Ц.Баатархүү НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж буй юм. Мөн хуралдаанаар 2020 оны ээлжит сонгуультай холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байна. Коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор ҮХБ цахимаар хуралджээ.

ШИНЭ МЭДЭЭ