МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХын гишүүн Ц.Тувааны санаачлагаар Улсын төсөвт суутгуулсан бүтээн байгуулалтын ажлууд
2020.12.28
Эдийн засаг, Худалдаа

УИХын гишүүн Ц.Тувааны санаачлагаар Улсын төсөвт суутгуулсан бүтээн байгуулалтын ажлууд

Цар тахлын энэ хүнд үед ч УИХ-ын гишүүн Ц.Туваан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх онд, Төв аймгийн дараах сумуудад их бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн байна.

БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ДЭЭВЭРТ ЗАСВАР ХИЙГДЭНЭ.

2012 онд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орсон. 2020-2021оны хичээлийн жилд 896 сурагч суралцаж байгаа боловч суралцагсдын ачаалал нэмэгдэж 2022 оноос 3 ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүссэн байна.

Хичээлийн барилгын дээврээс ус гоожиж багш, ажилчид, сурагчдын эрүүл орчинд ажиллах, суралцах эрх зөрчигдсөн төдийгүй тэдгээрийн эрүүл мэндэд аюултай байдал бий болоод байна.

Баянчандмань сумын сургуулийн удирдлага, багш, ажилчид, суралцагчдын хүсэлт, мөн сурах орчны эрүүл ахуйн стандартыг хэрэгжүүлэхээр сургуулийн барилгын дээврийн засварыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр боллоо.

ЖАРГАЛАНТ СУМЫН БАЯНБУЛАГ БАГТ СУРГУУЛИЙН ЗААЛНЫ ӨРГӨТГӨЛ БАРИГДАНА.

Жаргалант сумын удирдлага, сургуулийн багш, сурагчдын хүсэлтээр заалны өргөтгөлийг Улсын төсийн хөрөнгө оруулалтаар хийхээр боллоо.

АРХУСТ СУМЫН ЗДТГазрын БАРИЛГАД ИХ ЗАСВАР ХИЙНЭ.

1986 онд Сургуулийн дотуур байрны зориулалтаар барьсан барилгад 2000 онд ЗДТГазар нүүж орсноор төрийн үйлчилгээг үзүүлж байна.

Энэхүү барилга нь зориулалтын бус, баригдсан үеэс хойш засвар, үйлчилгээ хийгээгүйгээс эрүүл ахуйн орчны стандарт, шаардлагад хангахгүйгээс төрийн үйлчилгээ авч буй иргэдэд хүндрэл үүсэхээс гадна төрийн албан хаагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Архуст сумын төрийн албан хаагчдын санал болон Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор ЗДТГазрын барилгын их засварыг Улсын төсвөөр хийхээр боллоо.


ЗААМАР СУМЫН ХАЙЛААСТ БАГТ 320 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГА БАРИГДАНА.

Заамар суманд бүртгэлтэй 4 багийн 1679 өрхийн 5804 иргэн, мөн тооны түр оршин суугч уул уурхайн салбарт голлон ажиллан амьдарч байна. Заамар сумын байгалийн баялаг нь 1990 оны эхэн үеэс Монгол улсын эдийн засгийн өсөлт, төсвийн бүрдэлтэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд одооч энэхүү ач холбогдолоо алдаагүй байна.

Хайлааст багт нийт хүн амын 43%, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн 42.7% буюу 1026 хүүхэд бүртгэлтэй байна. Хайлааст багийн нутаг дэвсгэрт орших ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль нь 280 хүүхдийн хүчин чадалтайгаар 1995 онд ашиглалтад оруулсан.

2020-2021 оны хичээлийн жилд 609 хүүхэд суралцаж байна. Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтээр тус хичээлийн байрны ашиглалтыг зогсоохоор болсон.

Заамар сумын удирдлага, оршин суугчдын хүсэлтийг үндэслэн Хайлааст багт 320 хүүхдийн сургуулийн барилга 2021-2022 онуудад баригдахаар тус тус Улсын төсөвт тусгагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ