http 16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Заамар сумын хайлааст багт 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдана
2020.12.23
Орон нутгийн хөгжил

Заамар сумын хайлааст багт 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдана

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР
ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМЫН ХАЙЛААСТ БАГТ 320 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГА БАРИГДАНА.

Заамар суманд бүртгэлтэй 4 багийн 1679 өрхийн 5804 иргэн, мөн тооны түр оршин суугч уул уурхайн салбарт голлон ажиллан амьдарч байна. Заамар сумын байгалийн баялаг нь 1990 оны эхэн үеэс Монгол улсын эдийн засгийн өсөлт, төсвийн бүрдэлтэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд одооч энэхүү ач холбогдолоо алдаагүй байна.

Хайлааст багт нийт хүн амын 43%, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн 42.7% буюу 1026 хүүхэд бүртгэлтэй байна. Хайлааст багийн нутаг дэвсгэрт орших ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль нь 280 хүүхдийн хүчин чадалтайгаар 1995 онд ашиглалтад оруулсан. 2020-2021 оны хичээлийн жилд 609 хүүхэд суралцаж байна. Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтээр тус хичээлийн байрны ашиглалтыг зогсоохоор болсон. 

Заамар сумын удирдлага, оршин суугчдын хүсэлтийг үндэслэн Хайлааст багт 320 хүүхдийн сургуулийн барилга 2021-2022 онуудад баригдахаар Улсын төсөвт тусгагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ