http 16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ардчилсан намын Х их хурал амжилттай болж өндөрлөлөө
2020.12.21
Улстөр

Ардчилсан намын Х их хурал амжилттай болж өндөрлөлөө

Ардчилсан намын X их хурал 12-р сарын 18-ны өдрийн өглөөний 9:00 цагт эхэлж, 19-ний өдрийн 02:00 цагт амжилттай хуралдаж өндөрлөлөө.

Хоёр өдөр дараалан хуралдахаар товлож байсан намын Их хурал Улаанбаатар хотод цар тахлын шинэ голомт илрэн өвчлөл нэмэгдэж буйтай холбогдуулан их хурлын төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу цагийн хуваариа сунгаж хуралдан, хэлэлцэх асуудлаа шийдвэрлэсэн юм.

Тус их хурал Монголд анх удаа цахимаар хуралдаж буй намын их хурал бөгөөд 21 аймаг, нийслэл, есөн дүүргээс нэгэн зэрэг холбогдож хуралдав. Энэ ташрамд дурдахад АН-ын их хурал зүүн хойд Азидаа хамгийн томд тооцогдох цахим хурал боллоо.

Хурлаар АН-ын "Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл"-ийг хэлэлцэн баталсан бөгөөд тус хуралд 1206 төлөөлөгч оролцож, их хуралд 74 төлөөлөгч үг хэлж, давхардсан тоогоор 180 гаруй асуулт, санал гарсныг хэлэлцэн эцэслэлээ. Мөн тус их хурлаар өмнөх намын их хурлаас хойших алдаа оноо, амжилт ололтоо хэлэлцсэн юм.

Хурлын төгсгөлд их хурлын төлөөлөгчдөөс өнөөдрийн нийгмийн амьдралыг дүгнэж уриалга гаргаснаар хурал амжилттай болж өндөрлөлөө.

ШИНЭ МЭДЭЭ