Ц.Туваан: Намын гишүүдээс хариуцлагатай, ёс зүйтэй байхыг шаардана
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан
2018.12.04
Улстөр

Ц.Туваан: Намын гишүүдээс хариуцлагатай, ёс зүйтэй байхыг шаардана

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан намын дотоод шинэчлэл өрнөж байна. Хариуцлага тооцож байгаа нь шинэчлэлийн нэг хэлбэр гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Ардчилсан нам 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд ялагдсанаас хойш шинэч­лэлийн ажлаа өрнүүлсэн. Шинэчлэлийн гол зүйл нь намын гишүүдээсээ асуудаг, зөв­лөдөг, сонсдог байя гэсэн зарчмыг хэрэг­жүүлж байгаа юм. Мөн хариуцлагын асуудлыг дүрэмдээ хатуу тусгаж өгсөн. Ирээдүйд улс төрийн том хүчний хувьд дотоод нөлөөллөөсөө эхлээд хариуцлагатай байж, төрийн түвшинд хариуцлагатай  байна гэсэн логикийн дагуу дүрмийн өөрчлөлтүүдийг хийж өглөө. Энэ утгаар өнөөдрийг хүртэл асуу­далд хандаад явж байгаа гэж ойлгож болно.

-Шинэчлэл цаасан дээр бичигдсэнээр хийгдэхгүй шүү дээ. Хамгийн чухал нь баримтлах бас хэрэгжүүлэх нь чухал?

-Намын дүрэмд Их хурлыг хоёр жил тутамд нэг удаа хуралдахаар заасан байгаа. Энэ дагуу есдүгээр Их хурлыг зарласан. Их хурлын онцгой бүрэн эрх бол намын үзэл баримт­лал, мөрийн хөтөлбөрийг батлах, үндсэн дүрэмд нэмэлт  өөрчлөлт оруулж батлах заалт орсон. 1989 оноос хойш 30 орчим жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд ахмад үеийн бүтээсэн үг хэлэх эрх, жагсах цуглах, үзэл бодлоо илэрхийлэх, хув­ийн өмчтэй болох, эдийн засаг нь чөлөөт зах зээлийн зарчмаар явна гэсэн ойлголтууд иргэд­ийн амьдралд хэвшил болжээ. Улс орны амьдрал хурдац­тай өөрчлөгдөж байгаа. Үүнийг дагаад маш олон асуудал тулгамдаж байна. Тухайлбал, Монгол орны төрийн байдал, хямрал, эдийн засгийн байдал гэх мэт олон зүйл гацаанд орж, шийдлээ хүлээж байна. Энэ байдлаас гарахын тулд Ардчилсан нам Их хурлаа хийж, үзэл баримтлалаа баталж байгаа юм.

-Үзэл баримтлал бол улс төрийн намын хамгийн чухал зүйл. Гол өөрчлөлтүүдийнх нь талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Намын үзэл баримтлалд товч бөгөөд тодорхой өөрчлөлтүүд орж байгаа. Ирээдүйд Ардчилсан нам ямар чиг баримжаа, зорилго, бодлого төлөв­лөгөөтэй ажиллах юм бэ гэдгийг зааж өгсөн зүйлийг Их хурлаар ярина.

-Намын Их хурал, үзэл баримтлалын өөрчлөлт, хариуцлага гэх мэт олон зүйлийг хийж байна. Үүнийг 2020 оны сонгуулийн бэлтгэж ойлгож болох уу?

-Болно. Үзэл баримтлалаа баталснаар үүний дагуу 2020 оны сонгуулийн мөр­ийн хөтөлбөрөө батална. Түүнчлэн бодлогын нам болох зорилтыг тавьсан. Энэ хүрээнд 16 бодлогын зөвлөлийг ажиллуулж байгаа.

-Нэр дэвшигчдийн хувьд ямар цензур тавих вэ. Цензур тавиагүйгээс эргээд хариуцлагын асуудлыг хөндөж байна гэх юм?

-Намын дүрэм болон түүнийг дагалдаж гарах журмуудаар нэр дэвшигчээ тодруулдаг. Мэдээж нэр дэвшигч нь намын дүрэм бол­он үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрөх ёстой. Сонгогчдын дунд хийх судалгаагаар тодорхой рейтинг шалгуурыг хангах ёстой юм. Мөн нам­ын гишүүд, сонгогчдын төлөөл­лийг хангах хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн журам бий. Үүнийхээ хүрээнд нэр дэвшилтээ хийнэ.

-УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нарын асуудлыг Их хурлаар хэлэлцэх үү?

-Энэ талаар мэдээлнэ. Харин хэлэлцэх асуудалд орохгүй. Үндсэн дүрмийн хүрээнд гарсан шийдвэр учраас дахин хэлэлцэх шаардлагагүй.

-Өмнө нь Сангийн сайд асан С.Баярцогтыг намаас хөөсөн. Цаашид намын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн хэнийг ч болов хөөх юм байна гэж ойлгож болох уу?

-Намын шинэчилсэн дүр­мийг батлахын өмнө маш олон хэлэлцүүлэг хийж, ажлыг хэсгүүд хуралдсан. Энэ хүрээнд гол баримтлах зарчим нь сахилга бат, хариуцлагыг маш тодорхой тусгасан. Намын гишүүдэд хариуц­лагатай, ёс зүйтэй байх гэсэн зарчмыг шаардаж байгаа. Энэхүү шаардлагыг хангахгүй бол хариуцлагын асуудлыг хөндөхөөс өөр аргагүй.

ШИНЭ МЭДЭЭ