2020.07.08
Улстөр
АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын даргад баяр хүргэв
УИХ-ын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан Г.Занданшатарт УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат болон Бүлгийн гишүүд, ажлын албаны дарга Д.Золжаргал нар баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ.
УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын Анхдугаар чуулганаар түүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлж, гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн нь итгэн хүндэтгэж үүрэг хариуцлага хүлээлгэж буйн илэрхийлэл юм гэдгийг Бүлгийн гишүүд онцоллоо.
Түүнчлэн парламент дахь сөрөг хүчнээ хүндэтгэн, гаргасан шийдвэр, хүсэлт шаардлагад анхааралтай хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
ШИНЭ МЭДЭЭ
Ардчилсан намын X их хурал эхэллээ
2020.12.18
АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна
2020.12.17