2020.07.08
Улстөр

Ц.Туваан: Улс төржилтөөс ангид мэргэжлийн ёс зүйтэй ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

“Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд амжилт хүсье. Энэ Засгийн газар ажил нь уялдаа холбоотой байгаасай гэж ерөөе. Төрийн албанд шат шатанд ажиллаж байсан хүмүүс цөөнгүй байгаа тул үр дүнтэй ажиллаж чадна гэж итгэж байна.

Л.Оюун-Эрдэнэ сайд орон нутгийн асуудлаа анхаарч ажиллаарай. Ялангуяа аймаг дүүргүүдэд ялсан засаг дарга нар нөгөө намын засаг дарга нартаа улс төржиж, дарамт үзүүлэхгүй хамтран ажиллах тал дээр та хэлж захиарай.

Засгийн газрын түвшинд хяналт тавьдаг ч ажил дунд шатандаа унадаг. Агентлагийн дарга нар бие бие дээрээ очиж асуудлыг хурдтай явуулаарай.

ХАА салбарт монголын нүүдоийн их соёл бэлчээрийн асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн. Бэлёчээрийг улс төржүүлэлгүй усжуулах чиглэлд ажиллаарай.

Намрын их ажил ундарна. Улаанбуудай, сүүний урамшуулал чиглэлд татаасын асуудлаа анхаараарай. Малчдын гол орлого болох махны экспорт, түүхий эд, ноолуурыг анхаараарай.

Эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх үзлэгийг сайжруулаарай.”

ШИНЭ МЭДЭЭ